ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Өсвөрийн сумо бөхийн аварга шалгаруулах тэмцээний бүртгэл эхэллээ
Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Хакүхо Даваажаргалын нэрэмжит “Ирээдүйн Аваргууд” өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 27-ны өдөр МҮЭСТО-д зохион байгуулагдах гэж байна. Дөрөв дэх жилдээ зохиогдож буй энэхүү тэмцээн нь өсвөр насны хүүхдүүдийн бие бялдарыг өв тэгш хөгжүүлэх, өөртөө итгэлтэй, мөрөөдөл, хүсэл эрмэлзлэл түүндээ тэмүүлсэн зорилготой болгон хөгжүүлэх зорилготойгоор энэ жил “Эрүүл Монгол Хүүхэд” уриатайгаар зохиогдох гэж байна. Энэ удаагийн тэмцээнд аймаг, нийслэлийн дунд сургуулийн сурагчдын дунд гурван насны ангилалтайгаар алт, мөнгө, хүрэл медалийн эздийг тодруулах юм байна. Тэмцээнд гурван насны ангилалд түрүүлсэн медалтнууд болон шигшээ наймд орсон хүүхдүүдээс таван хүүхдийг сонгон шалгаруулж бэлтгэлд хамруулан ирэх оны хоёрдугаар сард Япон улсын Токио хотноо болох “HAKUHO CUP” олон улсын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцуулах аж.
Тэмцээний бүртгэл есдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн аравдугаар сарын 25-ны өдрийг дуустал “Их Шавь” дээд сургууль дээр бүртгэх юм. Дэлгэрэнгүй мэдээллийг 88116369, 88014039, 99791852 утсаар лавлах боломжтой.
Тэмцээний бүртгэл есдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн аравдугаар сарын 25-ны өдрийг дуустал “Их Шавь” дээд сургууль дээр бүртгэх юм. Дэлгэрэнгүй мэдээллийг 88116369, 88014039, 99791852 утсаар лавлах боломжтой.
0 Сэтгэгдэл