Хэдийгээр 2001 онд анхныхаа цомгийг гаргасан ч төдийлөн олонд хүрээгүй ч 2008 оноос урлагт хүчтэй тэсрэлт хийж орж ирснээсээ хойш тасралтгүй амжилттай уран бүтээл хийж байгаа тэрээр өнгөрсөн амралтын өдөр “E! news “цахим хуудаст өгсөн ярилцлагадаа хамт уран бүтээл хийхийг хүсдэг дуучин хэн бэ гэсэн асуултад: “Би хэвлэлээр хэд хэдэн удаа Рианаг хамгийн их сонсдгоо хэлж байсан. Гэхдээ одоо Бруно Марстай хамт дуулахыг илүү хүсдэг болсон” гэжээ. Тэрээр ирэх сарын 22-нд гаргах “Prism” нэртэй шинэ цомгоо маш сайн уран бүтээл болсон гэж дүгнэж байгаа талаараа хэлсэн. Түүнчлэн шоу ертөнцөд том шуугиан дэгдээсэн Майли Саярусын хоолойг үнэлдэг талаараа ярьсан юм. Ямартай ч Бруно болон Кейтигийн хамтын уран бүтээлийг тун удахгүй хүлээн авахыг шүтэн бишрэгчид нь тэсэн ядан хүлээсээр...