Реппер Эминемийн хүүхэд насаа өнгөрөөсөн Детройтын Дресден гудамжинд байрлах байшин албан ёсоор зарагдахаар болжээ. АНУ-ын засгийн газрын удирдлага дор олон жилийн турш хүн амьдраагүй сууцыг хямд үнээр зардаг. Энэ дагуу Эминемийн 2000 оны бүтээл “The Marshall Mathers LP” цомгийн нүүрийг чимсэн энэ байшин 11000 эзэнгүй хөрөнгөд бүртгэгдэж Мичиганы Үл хөдлөх газрын цахим хуудсан дээр дуудлага худалдааны хэсэгт байршиж байна. Үл хөдлөх хөрөнгийн хамгийн доод дуудах ханш нь 1 ам.доллар байдаг ба мэргэжилтнүүдийн хэлж буйгаар иймэрхүү байшин дээд тал нь 33.000 ам.доллар хүрэх магадлалтай гэнэ. Эх сурвалжийн мэдэллээр тус байшинг дуучны ээж Дебора Матерс 1987 онд 20.000 ам.доллараар худалдаж авч байжээ.