АНУ-ын дуучин, хөгжимчин, төгөлдөр хуурч, жүжигчин гээд бүхий л авьяасыг өөртөө шингээсэн Алишия Кис “Girl on fire” цомгийхоо баярыг тохиолдуулан хийж буй “Set the world on fire” нэртэй тоглолтыхоо хаалтын Окланд хотод ирэх арванхоёрдугаар сарын 19-нд тоглох болсоноо зарлаж Нью Зеландын шүтэн бишрэгчиддээ гэнэтийн бэлэг барьлаа. Урилгаар саяхан гэрлэсэн дуучин Жонн Леженд оролцох нь үзэгчдийн хүлээлтийг улам нэмж байна. Алишиягийн “Songs in a minor Alicia” цомог тус улсад нийтдээ 75000 хувь, дэлхий даяар 30 сая ширхэг тус тус зарагдсан юм. Харин “Girl on fire” буюу 5 дахь цомогтоо Бруно Марс, Бейбифейс, гитарчин Гери Кларк зэрэг уран бүтээлчидтэй хамтран бүтээж худалдаанд гарсан даруйдаа “Billboard”-н шилдэг 200 цомгийг тэргүүлснээс гадна iTunes дээрх хамгийн олон таталттай цомгоор Нью Зеландаас гадна 18 орныг тус тус тэргүүлсэн. Харин Жонн Лежендийн тухайд “Love in the future” цомгоо гаргасан билээ. Тоглолтын тасалбарыг ирэх сарын дөрөвнөөс эхлэн худалдан авах боломжтой.