Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Төрөх дөсөн эмэгтэй хүндийг өргөлтөөр хичээллэж байна

Ердөө хоёр долоо хоногийн дараа амаржих гэж буй бие давхар эмэгтэй хүндийг өргөлтөөр хичээллэж буй зургаа Facebook-тээ тавьсан нь олон нийтийн сүлжээнд томоохон хэлэлцүүлэг өрнүүлжээ. Лос Анжелост оршин суудаг, бодибилдингээр хичээллэдэг Ли Энн Эллисон хэмээх 35 настай энэ бүсгүй бие давхар болсон гээд спортоосоо завсарлага авахыг хүсээгүй аж. Жирэмсний эхний саруудаас эхлээд одоог хүртэл ердийн дэглэмээрээ дасгал сургуулилтаа хийж байгаа түүний хувьд бие давхар эмэгтэй бүү хэл жирийн хүн өргөхөд бэрх жингийн туухайг ядах юмгүй өргөж чадаж байгаа гэнэ.
Гэвч түүний зургийг харсан олон нийт түүнийг дэмжихээсээ илүүтэй болгоомжлуулах, болиулах гэсэн утгатай коммент бичиж байна. Түүний зургийн дор одоогоор 16 мянган коммент бичээд байгаагийн дийлэнх нь түүнд санаа зовнисон, бас хэвлий дэх хүүхдээ эрсдэлд орууллаа хэмээн бухимдсан утгатай байгаа бол цөөн хэдэн хувь нь Эллисонд урам зориг өгч, дасгал сургуулилтаа үргэлжлүүлэхийг нь дэмжсэн байжээ.

Хоёр ч хүүхдийн эх Эллисон хэмээн энэ бүсгүй харин өөрөө бол олны шүүмжлэл дургүйцэлд огтхон ч санаа зовохгүй байгаа бөгөөд энэ дасгал сургууль харин ч эх хүүхэд хоёрын эрүүл мэндэд тустай гэж үзэж байгаа аж. Төрөхийн эмч нар ч түүний хүндийн өргөлтөөр хичээллэхийг хориглох шаардлагагүй гэж үзэж байна. Учир нь, тэрээр бие давхар болохоосоо өмнө ч хичээллэдэг байсан учир дасгал сургуульдаа бие нь дасан зохицож, онцын хүндрэл учруулахгүй гэнэ. Хэдийгээр жирэмсний эхний саруудад хүнд зүйл өргөхийг ихэвчлэн хориглодог боловч хөл хүнд болохоос өмнө ямар дасгал сургууль хийдэг байсан түүнийгээ үргэлжлүүлэх нь зүйтэй гэж эмч нар үздэг. Тэгээд ч дасгал сургууль хийж, хөдөлгөөнтэй байсан эхчүүд амаржихдаа  хөдөлгөөн багатай байсан бусдыгаа бодвол хөнгөн байдаг гэлдэг.



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан