ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2014 онд олон улсын есөн тэмцээн зохион байгуулагдана
Монгол Улсад 2014 онд жүдо бөх, чөлөөт бөх, шатар, олс таталт, гандбол, тэшүүр, марафон гүйлтийн олон улсын чанартай есөн тэмцээн зохион байгуулах Засгийн газрын тогтоол гарлаа.
Тухайн тэмцээний ач холбогдол, нийгэм, эдийн засгийн үр ашиг, хүрэх үр дүн, олон улсын спортын холбооны баталгаа, календарчилсан төлөвлөгөөнд тусгагдсан талаар спортын долоон холбоогоор танилцуулга хийлгэж, шаардлага хангасан жүдо бөхийн “Чингис хаан 2014” Гран-При тэмцээнийг 2014 оны долоодугаар сард, жүдо бөхийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг тавдугаар сард, Дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын Гран-При тэмцээнийг наймдугаар сард, чөлөөт бөхийн залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн, Олс таталтын Азийн аварга шалгаруулах тэмцээн, Гандболын олон улсын тэмцээнийг зургадугаар сард, тэшүүрийн олон улсын тэмцээнийг хоёрдугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байна.
Дээрх тэмцээнүүдийг зохион байгуулахад шаардагдах зардлыг 2014 оны төсөвт тусган санхүүжүүлж, тамирчдын болон тэмцээний зохион байгуулалтын бэлтгэл ажлыг хангах арга хэмжээ авахыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд Засгийн газрын хуралдаанаас үүрэг болголоо.

0 Сэтгэгдэл