Тухайн жил дэлхийн шоу бизнест хийсэн хөдөлмөрийг нь дүгнэж, хүмүүст тайлагнах зорилгоор уламжлал болгон гаргадаг томоохон жагсаалтын нэг бол хамгийн их ашиг орлоготой ажилласан хосуудын тухай мэдээлэл байдаг. Ингээд энэ жилийн топ-5д ямар өөрчлөлт орсныг харцгаая.
1. Энэ жилийн эхний байр өөрчлөгдсөнгүй. Дуучин Бейонси, реппер Жей Зи нар амжилтаа баталлаа. Гол эх үүсвэр нь мэдээж Бей-н “Mrs.Carter” аялан тоглолт, Жей Зигийн “Watch the Throne” цомог болон Канье Уэсттэй хамтарсан бүрэн хэмжээний тоглолт зэргээр 95 сая ам.долларын ашиг олсон гэнэ.
2.Жизель Бундхен, Том Бреди-42 сая ам.доллар
Дэлхийн хамгийн өндөр өртөгтэй модель “H&M”-тэй 42 сая ам.долларын гэрээ хийсэн бол Бреди тусгай гэрээ хийж 30 сая ам.долларын гэрээг тус тус хийсэн байна.
3. Анжелина Жоли, Бред Питт-50 сая ам.доллар
“World War Z” киноны орлого дэлхий даяар 537 сая ам.долларт хүрч, Жолигийн хувьд удахгүй гарах “Maleficent” бүтээлийн ажлаараа их хэмжээний орлого олсон.
4. Эштон Кучер Мила Кунис-35 сая ам.доллар
Тэд мэдээж “The 70s show” телевизийн цуврал киноны орлогоор энэ ашгийг бүрдүүлсэн.
5. Канье Уэст, Ким Кардашиан-30 сая ам.доллар
Кимийн хувьд гоо сайхны бүтээгдэхүүний сурталчилгаанаас гадна ердөө хумсны будгийн сурталчилгаа нь л гэхэд 100.000 ам.долларын ашиг олсон. Түүнчлэн Уэстийн аялан тоглолт маш амжилттай болсон нь энэ дүнд нөлөөлжээ.