Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Усайн Болт: Миний машин бараг л над шиг хурдан

Усайн Болт бол спортын ертөнц төдийгүй хүний хөгжлийн түүхэн дэх гоц үзэгдэл юм. Болтоос өмнө гүйлтийн 100 метрийн рекорд 10 жил тутамд 0,05 секундээр урагшилдаг байсан бол тэр гарч ирээд ердөө нэг жилийн дотор 0,11 секундээр урагшлуулсан юм. У.Болт секундэд 12 метр буюу цагт 44,7 километр хурдалж чадна. Тэр бол хүний хүчин чадлын талаарх бидний ойлголтыг өөрчилсөн хүн. Дэлхийн гурван ч дээд амжилтыг нэрээрээ тамгалж, сүүлийн хоёр олимпоос тус бүр гурван алт, хамгийн сүүлд Москвагийн ДАШТ-ээс мөн л гурван алт хүртсэн  27 настай энэ эгэлгүй залуу Ямайкийн баруун хойд хөдөө нутагт жижигхээн зуны байрт өсчээ.
Бяцхан дэлгүүр ажиллуулдаг эцэг эхтэйгээ даруухан амьдарч байсан тэрээр одоо бол хамгийн сайн найз, туслах НЖитэйгээ Кингстон дахь гурван унтлагын өрөөтэй тансаг байрандаа тогоочоороо хоолоо хийлгэн, ханхар залуусаар бие хамгаалуулан амьдарч байна. PUMA брэндтэй байгуулсан 20 сая ам.долларын гэрээ нь түүнийг ингэж хангалттай амьдруулж чадаж байгаа аж.
Тэр багаасаа л гүйж харайдаг хүүхэд байсан ч 15 насандаа Дэлхийн өсвөр үеийнхний ДАШТ-д түрүүлсний дараа гүйлтээр хичээллэхээр эргэлт буцалтгүй шийдсэн гэдэг. Түүний Твиттерт бичсэнчлэн Болт бол “Байгалиас заяасан хамгийн өндөр чадвартай” тамирчин билээ. 1,95 метр өндөр биеийнхээ ачаар тэрээр 100 метрийг 41 алхаад л туулчихдаг бол түүний өрсөлдөгчид 44-45 алхам хийх шаардлагатай болдог. Тиймдээ ч түүний өрсөлдөгч  Тайсон Гэй нэгэнтээ “Түүний хөл нүүрэн дээгүүр гишгээд өнгөрчих шиг санагддаг” хэмээн хэлж байв. Гэхдээ түүний амжилт зөвхөн аз байсангүй. Тэрээр өндөр нурууныхаа хэрээр өрсөлдөгчдөөсөө хүнд жинтэй. Бас гэмтлийн улмаас нэг хөл нь нөгөөгөөсөө богино болжээ. Тийм ч учраас тэрээр өглөө бүр 6,30 цагт босч биеэ халааж, булчин шөрмөсөө дасгаж, бусдаас илүү хөдөлмөрлөх шаардлага гардаг байна.
Ингээд түүнтэй чөлөөт сэдвээр хөөрөлдсөн ярилцлагыг хүргэе.

-Гүйх онцгой авъяастай гэдгээ хэзээ мэдсэн бэ?

-Би багадаа дандаа л гүйж явдаг, их түргэн хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Сургуулийнхаа олон ч тэмцээнд түрүүлсэн. Гэхдээ дэлхийн залуучуудын аваргад түрүүлсний дараа л энэ спортоор ямар нэг зүйлд  хүрэх юм байна гэж бодох болсон.
-Таны гүйж буй хурдын хэдэн хувь нь өөрийн тань төрөлх чадвар вэ?
-Би байгалиас их олон авьяас чадвар өвлөж төрсөн азтай хүн. Гэхдээ энэ амжилтад хүрэхийн тулд нөр их хөдөлмөрөө зориулсан. Би дасгал сургууль хийхгүй байсан ч 100 метрт 10 секунд гүйчихнэ. Гэвч медальд хүрэхийн тулд дасгалаа хийх,  жимд хичээллэх, техникээ сайжруулах гээд хөдөлмөрлөх хэрэгтэй.
-Таныг хангалттай сайн биш, эсвэл хэтэрхий өндөр гэж хэлж байсан үе бий юу?
-Яг ч тэгж хэлсэн удаа байхгүй. Гэхдээ заримдаа гэмтэлтэй байх үед “Чи залхуурч байна”, эсвэл “Хэтэрхий их шоудлаа” гэж шүүмжилдэг нь үнэхээр дургүй хүргэдэг.
-Та гүйлтээс өөр ямар спортод сайн бэ?
-Крикет, хөлбөмбөг. Магадгүй крикетдээ илүү сайн байх. Хэрвээ мэргэжлийн түвшинд хичээллэсэн бол маш сайн, бүр хамгийн шилдэг крикетчин болох байсан.
-Тэгвэл ямар спортод муу вэ?
-400 метрээс дээш гүйлтэд үнэхээр муу. Марафонд бол ямар ч шаанс байхгүй.
-Хэрвээ таныг Уэст Индис багт крикет эсвэл Ман Ю-д хөлбөмбөг тоглохын аль нэгийг сонго гэвэл?
-За боль доо, надаас битгий ийм зүйл асуу л даа. Хэрвээ Ман Ю надад санал тавибал би одоо шууд л спортоо орхилоо.
-Та завтай чөлөөтэй үедээ юу хийдэг вэ?
-Хөгжим намайг жаргалтай болгодог. Би  DJ хийх дуртай. Клубт хааяа тоглоно. Тэгээд үдэшлэгээ дандаа  Боб Марлигийн “One Love” дуугаар  дуусгадаг.
-Тэр олон үдэшлэг цэнгээнд дасгалжуулагч  тань уурлахгүй юу?
-/Инээв/ Мэдээж манай дасгалжуулагч хэзээ ч намайг гадуур зугаалаад түргэн хоол идээд явахыг зөвшөөрөхгүй шүү дээ. Гэхдээ би хүссэн зүйлээ хийх л болно. Тэр ч хатуу чанга байснаар юунд ч хүрэхгүй гэдгийг мэднэ.

-Таныг юу бухимдуулдаг вэ. Стресстсэн үедээ юу хийдэг вэ?
-Өглөө бүр хаалгыг минь 9 цагт тогшдог хүмүүс. /Туслах Нжигийнхээ анхаарлыг татах гэсэн боловч тэр анзаарсангүй/ Тэр одоо намайг сонсохгүй байгаа юм байх даа. Харин стресстсэн үедээ зүгээр л видео тоглоом тоглодог. Жишээлбэл НЖи намайг уурлуулсан үед /НЖи нүдээ эргэлдүүлэн гайхав/ би өрөөндөө ороод, хаалгаа түгжээд л дөрвөн цаг Playstation тоглочихоод сайхан ааштай болоод гараад ирдэг.
-Та онлайнаар тоглохдоо дайснууддаа хэн гэдгээ хэлдэг үү?
-Хэлэх хэрэггүй гэдгийг нэг удаагийн тохиолдлоос мэдэж авсан.
-Таныг юу жаргалтай болгодог вэ?
-Хоол, ус... за тоглосон юм. Гэртээ зурагтаа асаагаад, Playstation тоглоод, хоол идээд найзуудаараа хүрээлүүлж суухдаа би хамгийн жаргалтай байдаг. Мэдээж, сайхан охид намайг хамгийн жаргалтай болгодог.
-Та ингэхэд медалиудаа хаана хадгалдаг вэ?
-Банкинд хадгалдаг болохоор алдана гэж санаа зовох хэрэггүй болсон. Нэг удаа дэлхийн аваргын медалиа хайгаад олохгүй хэдэн сарын дараа шүүгээнд хийсэн цүнхнээсээ олсон шүү.
-Хэрвээ Усайн Болтын тухай кино хийнэ гэвэл та өөрийнхөө дүрд хэнийг тоглуулах вэ?
-/Болтын туслах ярианд оролцож Жэсон Стэтхэмийг санал болгов. Гэтэл тэр../ Жэсон Стэтхэм  гэв үү. Намайг хар даа. Би чинь хар залуу. Яахав Жэйми Фокс байж болох юм. Түүний бие нь ч гоё. Тэр над шиг хурдан гүйж чадахгүй байх л даа. Гэхдээ тэрийг нь би өөрөө хийчихнэ.
-Таны тухай Ёхан Блэйк хэлэхдээ Болтын амжилт бол өөртөө итгэлтэй байдал бус харин сандарч тэвдэж байгаагаа нууж чаддагт байгаа юм гэж хэлсан байсан. Энэ үнэн үү?
- Үгүй, би хангалттай бэлэн биш байгаа үедээ л бага зэрэг сандардаг. Бусад үед бол үгүй. Магадгүй тэр өөрөө л тэгж сандардаг байх.
-Та бол машины хорхойтон. Яг одоо ямар машин унаж байна даа?
-Шив шинэхэн алтлаг өнгийн Nissan GT-R. Тэр бараг л над шиг хурдан.

-Эмэгтэйчүүдийн тухай эрчүүдийн заавал мэдэх ёстой зүйл?
-Хэрвээ чи худлаа хэлсэн бол эмэгтэйчүүд заавал олж мэддэг юм даа. Үргэлж шүү. Яг л мөрдөгчид гэсэн үг.
-Таны хамгийн чадамгай хийж сурахыг хүсдэг зүйл?
-Шалан дээр өнхрөөд байдаг бүжгийг чинь юу гэдэг билээ. Брэйк дэнс бил үү. Тэр бүжгийг л сурмаар байгаа юм.
-Та шүтэн бишрэгчдэдээ ямар нэг ном уншихыг санал болгохгүй биз?
-Би тийм ч их ном уншаад байдаггүй л дээ. Гэхдээ миний хамгийн дуртай ном бол “Өвгөн тэнгис хоёр”  Энэ бяцхан ном миний сэтгэлийг үргэлж татдаг юм.
-Таны хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн бэ?
-Би өөртөө хэр итгэлтэй байгаагаас шалтгаалаад тэмцээн бүрт өөр өөр байдаг л даа. Анхны олимптоо би хэнд ч танигдаагүй байсан учир хүмүүсийн эсрэг уралдсан. Харин дэлхийн аваргын тэмцээнд бол түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байсан учир цагийн зүүтэй өрсөлдсөн.  Зарим уралдаанд алдсан үедээ бол дараагийн уралдаанд нь эргээд бүхний өмнө гарахын тулд өрсөлдөгчидтэйгөө тэмцэлддэг.
-Та 9,4 секундын рекорд тогтооно гэдэгтээ одоо ч итгэлтэй байна уу?
-Тийм ээ. Тийм гэж хэлэхийг хүсч байна. Тийм гэж хэлээд урагшилцгаая.
-Та спортын түүхэнд яаж дуурсагдахыг хүсч байна?
-Хамгийн агуу боловч хөгжилтэй, амьдралд ойрхон тамирчин гэж. “Домог” гэдэг тодорхойлолтын тухайд би бараг  л дөхөж очсон. Надад дахин нэг олимпод аваргаа хамгаалах боломж байна.
-Та нэг ярилцлагадаа “Алдах сайн. Алдаа чамайг сэрээдэг” гэж хэлсэн байсан. Ийм тохиолдол танд бий юу?
-Хүн заримдаа бүхний оргилд гарчихаад, дандаа ялаад байхаар залхуурах, цаашдын зорилгоо умартах үе гардаг юм шиг санагддаг. Харин алдсан үед бол нүдээ нээгээд, байдлыг ноцтойгоор харж эхэлдэг.  Тэгэхээр зөв цагтаа алдах нь цаашдын амжилтынхаа төлөө чармайх сэрүүлэг болж өгдөг.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан