Жүжигчин Керри Вашингтоныг дэлхийн хамгийн сайхан хувцасладаг эмэгтэй хэмээн “People” сэтгүүлээс нэрлэлээ. 36 настай жүжигчин бүсгүй улаан хивс, элдэв ёслолын арга хэмжээнд оролцохдоо хамгийн зохистой хувцасладаг хэмээн сэтгүүлийн мэргэжилтнүүд үнэлсэн байна. Мөн жүжигчин Женнифер Лоренс, дуучин Соланж Ноулес, жүжигчин Жессика Чэстэйн, Кейт Босворт нар хувцаслалтын тал дээр мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авчээ. Ялангуяа энэ оны Оскарын шагнал хүртсэн Женнифер Лоренс улаан хивсний ёслолд Кристиан Диорын мөргүй цагаан даашинзыг өмсч ирсэн нь маш сайхан сонголт хэмээн загварын мэргэжилтнүүд үнэлжээ.
Тэгвэл дуучин Аделийн Грэмми Авардсын ёслолд өмссөн Валентиногийн улаан даашинз, Кристин Стюартын өмссөн Стелла Маккартнигийн хувцас хамгийн муу үнэлгээ авсан байна.
Керри Вашингтон
Женнифер Лоренс
Жессика Чэстэйн, Эмма Стоун
Соланж Ноулес, Зоё Салдана сайхан хувцасладаг оддын тоонд оржээ.
Харин Аделийн даашинзны сонголт мэргэжилтнүүдийн таашаалд нийцсэнгүй.