Жүжигчин, дуучин Майли Сайрус, Лайм Хемсворт нар сүйгээ цуцалснаа албан ёсоор зарлалаа. Зөвхөн сүйгээр ч тогтохгүй, тэд хайр сэтгэлийн харилцаандаа ч цэг тавьжээ. Энэ мэдээ үнэн гэдгийг батлах гэсэн мэт жүжигчин Лайм Хемсворт Мексикийн жүжигчин бүсгүйтэй хамт клубт цагийг өнгөрүүлж, Майли Сайрусыг аль хэдийнэ өнгөрсөн цаг үедээ үлдээсэн болохыг харуулжээ. Гурван жилийн өмнө “Сүүлчийн дуу” хэмээх романтик кинонд тоглож байхдаа бие биедээ дурлаж, өнгөрсөн онд сүй тавьсан хос хоёрыг салсан гэдэг мэдээлэл энэ оны эхнээс л хэвлэлээр цацагдаж эхэлсэн ч тэд нэг салж нэг нийлсээр өдийг хүрсэн юм. Гэвч энэ төвөгтэй харилцаанаасаа тэд хоёулаа залхаж ядарсан учраас салсан нь дээр гэж шийдсэн хэмээн ойрын эх сурвалж нь хэвлэлд ярьжээ.
“Hunger Games” киногоор Холливудад нэлээн нэр хүнд олсон Австралийн жүжигчин залуу Лайм Хемсворт Америкийн өсвөр үеийнхний шүтээн болоод байсан Майли Сайрусыг 17 настай байхад үерхэж эхэлсэн ч сүүлийн гурван жилийн дотор найз охин нь танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдөөд байгаа билээ.
Урт шаргал үстэй, охид хөвгүүдийн хайртай жүжигчин Майли өнөөдөр стиль имижээ огцом өөрчилсний дээр биеэ авч явах байдал нь ч үе үе олныг цочирдуулах хэмжээнд хүрсэн. Тайзан дээр хэт задгай бүжиглэж, шинэ клипэндээ нүцгэн тоглосон гээд хэдэн жилийн өмнөх бяцхан Майли огт өөр хүн болон хувирсан нь хайр сэтгэлийн харилцаанд нөлөөлсөн нь лавтай.
Ямартай ч Лайм Хемсворт илүү эмэгтэйлэг бүсгүй хүсч явснаа харуулах гэсэн мэт Мексикийн жүжигчин Эйза Гонзалестай Лас Вегаст хамтдаа цагийг өнгөрүүлж байна. Лайм Хемсворттой адилхан 23 настай Эйза Гонзалес Майли шиг өсвөр насандаа олны танил болж алдаршсан нэгэн гэнэ.
Мексикийн од Эйза Гонзалес
Майли Сайрусын гаргасан цочирдом үйлдлүүдийн нэг.
Гэтэл түүний энэ үйлдлийг Эйза саяхан дуурайж зургаа авахуулан Твиттерт тавьсан нь санамсаргүй хэрэг биш мэт.
Тэдний өнгөрсөнд үлдсэн хуучин цаг үе