ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Ц.Сэдванчиг “хүүхэд асрагч” болжээ
УИХ-ын гишүүн асан Ц.Сэдванчиг сонгуульд ялагдал хүлээснийхээ дараа хэсэг хугацаанд гэртээ суусан. Тэр үед нь “та ямар ажил хөдөлмөр эрхэлж байна. Юу хийхээр зэхэж байна вэ” гэж асуухад, “Нам маань нэг юм бодож байгаа байлгүй дээ. Нам нэг ажил хий гэвэл түүнийг нь хийнэ дээ. Одоохондоо амралтын байдалтай байна” хэмээн хариулж байв.
Түүний хэлснээр нам нь “Эрдэнэс-Оюутолгой” компанийн захирлаар ажлуулсан. Гэвч түүнийг Рио Тинто руу захидал бичсэн гэдэг шалтгаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг суудлаас нь буулгах шийдвэр гаргаж, түүний оронд Да.Ганболдыг томилсон билээ. Үүний дараа Ц.Сэдванчиг, “Би тэр захидлыг бичсэн нь болсон юм. Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах боломжийг бүрдүүлж өглөө. Тэр захидлыг би бичээгүй бол өөр хэн нэгэн бичих л байсан. Би тэр захидлыг Ерөнхий сайдын зааврын дагуу бичсэн” гэж хэвлэлд ярилцлага өгсөн байв.
Ийнхүү Ерөнхий сайдын зааврын дагуу ажилласан ч ажлаасаа “хусагдсан” Ц.Сэдванчиг сүүлийн үед амралтын байдалтай, хувийн бизнесээ амжуулахын хажуугаар хүүхдийнхээ хүүхдийг хардаг ажилтай болоод байгаа бололтой. Тэрээр ачаа тэвэрсэн зургаа фэйсбүүк хуудсандаа нийтэлжээ.

Б.Галхүү
0 Сэтгэгдэл