Дуучин Майли Сайрус сүйт залуу Лайм Хемсвортоос одоо л жинхэнэ салж байгаа бололтой. Тэрээр Твиттерт сүйт залуугаа дагахаа больсон нь тэдний харилцаа хүйтэрснийг хүлээн зөвшөөрсөн явдал боллоо гэж хэвлэлүүд бичиж байна.
Майли Сайрус, Лайм Хемсвортын харилцааны тухай энэ оны эхнээс л шар хэвлэлүүд шуугьж байгаа. Лайм Хемсворт жүжигчин Жэнуэри Жонстой учир ургуулсан хэмээн хэвлэлүүд зарласны дараа хос хоёр хэсэг хугацаанд тусдаа байсны эцэст эргэн нийлсэн ч тэд урьдынх шигээ байхаа больсон нь хүн бүхэнд анзаарагдаж байсан юм. Гэвч Майли саяхныг хүртэл сүйн бөгжөө зүүж, Лаймтай хамт байгаа гэж харагдуулахыг хичээсэн ч эцэстээ тэдний харилцаа аргагүй төгсгөл болсон бололтой. Магадгүй өсвөр насны томоогүй охины дүрээр танил болсон Майли нас биед хүрч, стиль имиж болоод биеэ авч явах байдлаа огцом өөрчилсөн нь түүний найз залууд таалагдаагүй ч байж мэднэ.
Лайм Хемсворттой нэр холбогдсон Жэнуэри Жонс