Дуучин Лэйди Гага хэзээд олныг алмайруулдаг зангаараа Энди Кохены шоу нэвтрүүлгийн үеэр ч үзэгчдийг уйдаагаагүй байна. Ижил хүйтсэн, трансжендер хүмүүсийн эрхийг хамгаалах талаар идэвхтэй дуу хоолойгоо өргөж, тэднийг дэмждэг тэрээр одоогийн найз залуутайгаа учрах хүртэл өөрийгөө лесби хэмээн итгэхэд хүрээд байсан гэдгээ ярьжээ. “Би охидод дуртай” хэмээн ярих Лэйди Гага эмэгтэйчүүдтэй дотно харилцаанд орох тухай бага насны хүүхдэд сонсгомгүй зүйл ч ярьсан байна. Хэдийгээр тэр бүсгүйчүүдийг эрчүүдийн нэгэн адил хайрладаг ч одоо бол Тэйлор Кинни хэмээх жүжигчин залууд дурлаж, хамт амьдарч байгаа юм.
Тэрээр нэвтрүүлгийн үеэр өмнө нь тайчигч хийдэг байсан үеэ дурсан ярьжээ. Зөөгчөөр ажилласнаас тайчигч хийх нь илүү мөнгө олдог байсан учраас л энэ бүхнийг хийсэн. Гэхдээ би бусад шиг бүх хувцсаа тайчдаггүй байсан хэмээн тэрээр өөрийгөө өмгөөлжээ.