“One Direction” хамтлагийн дуучин Харри Стайлис шинэ үеийн топ модель Кара Делевинтэй болзож эхэлжээ. Тэднийг бүр 2012 оны есдүгээр сараас тодруулбал Харри Стайлис дуучин Тэйлор Свифттэй болздог байх үеэс ч уулздаг байсан гэлцдэг. Тэгвэл хоёр залуу од хуучны харилцаагаа сэргээсэн бололтой, хамтдаа кино үзэж, цагийн өнгөрүүлж байгаагаар хэвлэлийн дуранд өртсөн байна.
Кара Делевин Харри Стайлисын тоглолтыг үзэх гэж өмнөнь Лос Анжелес руу ирж байсан бол Харри Стайлис модель бүсгүйн тайзнаа алхахыг харах гэж Chanel-ын загварын шоуг урд эгнээнээс үзэж байсан юм. Тэд хоёр жилийн өмнөөс бие биеэ сонирхож эхэлсэн боловч тэдний ажлын завгүй хуваарь нэг дор хамт байх боломж олгодоггүй байж. Харин одоо тэд цаг зав гарган хамтдаа байхыг хичээж байгаа хэмээн ойрын эх сурвалж нь хэвлэлд ярьжээ.
Тэд кино театрт олны нүдэнд анзаарагдахгүйг хичээж байжээ.
Жилийн өмнө Харри Стайлис Chanel-ын шоунд Кара Делевиний тайзнаа алхахыг харахаар ирээп байгаа нь.