ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргал Жүдо бөхийн дэлхийн аваргад оролцон медаль хүртсэн тамирчдыг хүлээн авч уулзлаа. Дэд сайд эх орныхоо нэрийг дэлхийн тавцнаа гаргасан тамирчдад баяр хүргэхийн ялдамд Бразилийн Рио Де Жанеро хотноо 2016 онд болох олимпын бэлтгэлийн талаар халуун яриа өрнүүлсэн юм. Учир нь, ССАЖЯ олимпын бэлтгэлээ тус улсад хийх талаар Соёл, спортынх нь яамны удирдлагуудтай ярилцан гэрээ байгуулахаар болсон гэнэ. Энэ талаар дэд сайд М.Түмэнжаргал “Ямар ч гэсэн бид тамирчдынхаа бэлтгэлийг сайн хангуулахын тулд ажиллаж байна.
Харин Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль зүүсэн М.Уранцэцэг, Д.Амартүвшин нар ирэх сараас мөнгөн тэтгэмжээ авна. Гавьяа шагнал олгох асуудлыг Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэнэ ” гэлээ.