Жүжигчин Мила Кунис Торонтогийн кино наадамд оролцохоор ганцаараа ирсэн болоод ч тэр үү тийм ч аз жаргалтай харагдахгүй байна. Түүнийг “Гурав дахь хүн” нэртэй шинэ киногоо сурталчлахаар энд ирсэн хойгуур найз залуу Эштон Катчер нь хуучин эхнэр Деми Муртай уулзсан юм. Эштон Катчер Лос Анжелес руу нисэх замд Деми Муртай онгоцонд таарсан бололтой жирийн найзууд шиг уулзаж ярилцаж байгаа нь хэвлэлийн дуранд өртсөн байна. Тэд хоёр тийшээ болсноос хойш тоотой хэдхэн удаа уулзсан бөгөөд эд хөрөнгөө хуваах тал дээр нэлээд маргаан үүсч, тохиролцож чадахгүй явсан юм. Магадгүй Эштон Катчер экс эхнэртэйгээ харилцаагаа сайжруулж байж эд хөрөнгийн маргаанаа эвээр шийдэхийг хүссэн байж ч болох юм. Учир нь, тэрээр Мила Кунистэй гэрлэх санал тавихыг хүсч байгаа ч өмнөх гэрлэлтээ цуцлуулж, хууль шүүхийн маргаанаа эцэслээгүй байгаа учир хоёр дахь амьдралаа эхлүүлэхэд нь саад болж байгаа юм.