Арван ес дэх жилдээ явуулж буй улсын аварга шалгаруулах "Монгол ралли" авто уралдаан энэ сарын 13-аас 15-ны хооронд болно. Энэ жилийн уралдаан Жип болон мотоцикль гэсэн хоёр ангилалд 1400 орчим км газар хурд хүчээ сорих гэнэ. Гурван өдөр үргэлжлэх уралдааны эхний гараа Улаанбаатар хотоос гарч Төв, Дундговь Дорноговь аймгийн нутгаар 500 гаруй км үргэлжлэх бол хоёр дахь гараа Дорноговь аймгаас Хэнтийн чиглэлд 500 орчим км газар, сүүлийн гараа Улаанбаатар хотруу 300 гаруй км-т уралдах юм байна.
Зохион байгуулагчаар Монголын Авто Машин Мотоциклын Спорын Холбоо, Үндэсний авто мотоспортын холбоо, Шунхлай компани, Наран трейд компани, БХТН-ийн Техникийн спортын холбоо ажиллаж байгаа юм.
Уралдааны шагнал урамшууллын хувьд авто машины төрөлд нэгдүгээр байр Цом, Алтан медаль, ТISSOT бугуйн цаг, өргөмжлөл 1000000 төгрөг, хоёрдугаар байр Цом, Мөнгөн медаль, өргөмжлөл, 800.000 төгрөг, Гуравдугаар байр Цом, Хүрэл медаль, өргөмжлөл, 600.000 төгрөг байх гэнэ. харин мотоциклын төрөлд нэгдүгээр байр Цом, Алтан медаль, TISSOT бугуйн цаг, өргөмжлөл, 600.000 төгрөг, хоёрдугаар байр Цом, Мөнгөн медаль, өргөмжлөл, 500.000 төгрөг, гуравдугаар байр Цом, Хүрэл медаль, өргөмжлөл, 400.000 төгрөг юм байна. Уралдааны бүртгэл 11,12-нд болно.