АНУ-ын телевизийн домогт сэтгүүлч Барбара Уолтерс хэдий 80 гарсан ч хошин шогийн мэдрэмжээ алдаагүй гэдгээ “The View” нэвтрүүлгийнхээ сүүлчийн дугаараар харуулав. Түүний хөтлөн явуулдаг нэвтрүүлгийн зочноор дуучин Майкл Бубле уригдан оролцохдоо өмднийхөө цахилгааныг том гэгчийн түгжээгээр түгжчихсэн иржээ. Нэвтрүүлгийг хамтран хөтлөгчид М.Бублегийнх шиг өмдний түгжээг өөрсдийн хамтрагчдад авч өгмөөр байгаагаа ярьсан бол 83 настай Барбара Уолтерс “Та нар түгжээ хүсч байдаг. Харин би түлхүүрийг нь л хүсч байна” хэмээн хошигножээ.
Аав болоод удаагүй дуучин М.Бубле өмднийхөө “гоёл”-ын тухай ярихдаа “Та нар аргентинчуудтай болзож үзээгүй болохоор мэдэхгүй л дээ” хэмээн хошин тайлбар өгч. Дуучны гэргий Луйзана Аргентиний загвар өмсөгч юм. Шинэхэн аав Бубле хүүгээ асрах гээд сүүлийн есөн шөнө дутуу нойртой хоносон тухайгаа нэвтрүүлгийн үеэр ярьжээ. Учир нь, тэдний хүү аавыгаа дуулахаар сайн гэгч нь унтдаг болохоор өдөр шөнөгүй л хүүхдээ бүүвэйлэн дуулж өгч байгаа гэнэ.