Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Токио 2020 Олимпийн наадмын бэлтгэл ажил эхэллээ

Бүх дэлхийн улс орны эв найрамдал, энх тайвны бэлгэдэл Олимпийн их наадам эртний Афин хотод зохион байгуулснаас хойш даруй 117 жилийн нүүр үзжээ. Энэ хугацаанд дэлхийн өнцөг булан бүрээс нарийн шалгаруулалтыг даван шилдэгийн шилдэгээр шалгарсан 30 улсад зуны их Олимп, 21 улсад өвлийн их наадам тус тус амжилттай зохион байгуулагджээ. Харин одоогоос 50-иад жилийн өмнө буюу 1964 оны “Токиогйин Зуны Олимп”-н төв цэнгэлдэх хүрээлэнг тус улсын алдартай архитектор Мицуо Катаяамагийн бүтээсэн нь тухайн үед маш их шуугиан тарьж байсан. Ер нь аливаа наадам зохион байгуулагч орны дүр төрх, бэлэг тэмдэг, ард иргэдийн уур амьсгал гээд бүхий л зүйл тэр өдрүүдэд дэлхийн хүмүүсийн нүдэн дээр байдаг нь эндээс харагдаж байна. Тэгвэл ердөө хоёр хоногийн өмнө албан ёсоор ХХХII дахь удаагийн зуны олимпийн наадмыг зохион байгуулах эрхээ баяртайгаар хүлээн аваад буй Япончууд бэлтгэл ажилдаа орлоо. Олон улсад өөрийн өвөрмөц санаа, хурц шийдлээрээ шагшигддаг Заха Хадидын удирдлаган их бүтээн байгуулалт, дахин сэргээх ажил ид халуун дээрээ байна.

Энэ талаар З.Хадид “Бид энэ цэнгэлдэх хүрээлэнг Токиогийн тансаг орчин тэр чигтээ харагдахуйц маш өвөрмөц хэв загвараар хийх учраас наадамд оролцогчид болон үзэгчдийн хамгийн их очих газар болно гэдэгт найдаж байна” гэжээ. Түүнчлэн энэ улсын эртний барилга байгууламж,  орчин үеийн барилгын төгс нийцэл наадмыг зохион байгуулах эрх авахад маш их нөлөөлсөн талаар ч дурьдлаа. Дэлхийн хамгийн авьяаслаг эмэгтэй архитекторын баг өнгөрөгч Лондонгийн олимпийн гол нүүр царай “Усан цэнгэлдэх хүрээлэн” /Aquatic Centre/ дээр ажилласан болохыг дашрамд сануулъя. Ямартай ч 63 настай энэ эмэгтэйн хүч чадал, авъяас чадвар дундрах болоогүйг ирэх Олимпийн наадмын үеэр батлах бололтой.

0 Сэтгэгдэл
goy yumaa
Хамгийн их уншсан