ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Хамгийн сонин газар амьдардаг хүмүүс
10.Танихгүй айлын шүүгээнд
Японы Фүкүокийн иргэн 57 настай нэгэн эрийн гал тогооноос хүнс хоол алга болоод байх юм гэнэ. Тэр ажиглалтын камер тавиад гар утастайгаа холбоод үзтэл байранд нь танихгүй эмэгтэй орж ирсэн нь харагджээ. Цагдаагийнхан ирж нэгжиж үзтэл 58 настай Татцуку Хорикава гэгч хувцасны өрөөний нь дээд хэсгийн шүүгээнд нуугдан амьдарч байсан нь илэрчээ. Тэр бүр эзнийг байхгүй хойгуур усанд орж байсан гэнэ. Эмэгтэй орон гэргүйгээс нэг жилийн өмнө эзнийг хаалгаа түгжээгүй үеэр нь орж энд сурьшжээ. Түүнийг хууль бусаар бусдын байранд нэвтэрсэн гэж буруутгасан байна.
9. Цогцостой хамт
АНУ-ын Мичиган мужийн 72 настай Линда Чейз гэгч эмэгтэй нас барсан хөрш Чарльз Зиглерийнхээ цогцостой хамт 18 сарын турш амьдарчээ. Тэр ганцаараа болохоор найз 72 настай Зиглерээ өвчнөөр нас барахаар телевизорын өмнө зөөлөн сандал дээр суулгаад хамт амьдарч эхэлсэн гэнэ. Тэр цогцосыг угааж, цэвэр хувцас өмсүүлээд түүнтэй байнга “ярилцдаг” байсан гэнэ. Яагаад ингэсэн тухай асуухад Чейз “Би ганцаараа үлдэхийг хүсээгүй. Тэр бол миний хувьд хамгийн хүндтэй эр хүн байсан юм” гэж хариулжээ.
8.Худалдааны төвд
Майкл Таунсенд болон түүний хэдэн найз зураач нар 2003 онд Род-Айлендын худалдааны төвийн ашигладаггүй хэсэгт амьдарч эхэлжээ. Тэд бусдын нүдэнд өртөхөөргүй буланд тэндээ өөрийн студи байр засч ор дэр тавьж, худалдааны төвийн усны өрөөг ашигладаг байсан гэнэ. Баригдахгүй бол удаан хугацаагаар тохижиж амьдрах гэж байсан ч гурван долоо хоноод хамгаалалтын ажилтантай таарч орхисон гэнэ. Үүнийхээ төлөө тэрээр зургаан сарын хугацаагаар тэнсэн харгалзах ял авсан.
7.Агуйд
Нью-Мексик мужийн 56 настай эрэгтэй Эрчим хүчний яамны эзэмшлийн нутаг дахь нэгэн агуйд амьдарч байж. Роя Муртэн үүдэндээ орох хаалга хийж, ор, нарны зайгаар ажилладаг зуух, радио хүлээн авагчтай байжээ. Түүнийг энд байгааг мэдэх хүртэл тэр дөрвөн жил энддээ амьдарсан гэнэ. Тэрээр энэ хавиас мариухан түүж ашиглаж байгааг, бас яндангаас утаа гараад байгааг ажигласнаар илрүүлсэн байна. Түүнийг хар тамхины нь хэргээр буруутгажээ.
6.Найз бүсгүйнхээ байрны чердаканд
Өмнөд Каролины нэгэн эмэгтэй дээврийн хонгилоос нь ямар нэгэн дуу чимээ гараад байхыг сонсчээ. Насанд хүрсэн хүү нь дээврийг нэгжиж үзтэл ээжийнх нь найз байсан залуу хэд хэдэн пальто дэвсээд унтаж байх нь тэр.
Хоёр долоо хоногийн өмнө шоронгоос суллагдаад л энд ирж амьдарчээ. Аль 12 жилийн өмнө харьцаа тасарсан бүсгүй түүнийг энд байгааг мэдээгүй гэнэ. Дээврийн хонгилоор л нэг хуванцар аяга, түргэн хоолны үлдэгдэл байсны зэрэгцээ тэр дээврийг цоолон эмэгтэйн унтлагын өрөөг байнга ажигладаг байсан нь илэрчээ.
5.Ширэнгэн ойд
Камбожийн найман настай охин эгчтэйгээ үхэр хариулж явдаад алга болсон ч 19 жилийн дараа эсэн мэнд олджээ. Тэр бүр хагас хүн, хагас амьтан болчихсон ярьж ч чадахгүй байсан гэнэ. Харин аав нь түүнийг гар дээрх сорвиор нь таньсан байна. Тэр хувцас өмсөхгүй, ярьж сурахгүй, ер нь л нийгэмшихгүй байгаад дараа нь ой руу зугтааж оджээ. Зарим хүн найман настай охин ширэнгэн ойд бие дааж амьдарч чадахгүй гэж байгаа ч эцэг нь бол мөн гэж байгаа юм.
4.Алгын чинээ байранд
Парисын 50 настай нэгэн эр ердөө л 1.5 метр хавтгай дөрвөлжин талбайтай байранд амьдарч байсан нь илэрчээ. Босч суух аргагүй энэ байранд тэр 15 жил амьдарсан гэнэ. Гэтэл энэ байр сард 340 еврогийн төлбөртэй гээд байгаа шүү. Яаж ийм юманд амьдарч байсныг нь сонирхсон сэтгүүлчийн асуултад тэрээр “Харьж хэвтэх минь” гэж хариулсан гэдэг. Парист орон сууц хамгийн багадаа 10 хавтгай дөрвөлжин метрээс багагүй байх ёстой гэсэн хуультай юм байна.
3. Газар доорхи хонгилд
Миссури мужийн Канзас-Сити хотын цагдаагийнхан зэс утасны хулгайн мөрөөр эрэн сурвалжилж яваад газар доорхи хонгилд амьдарч өдөртөө хотоор сэлгүүцдэг орон гэргүй хэд хэдэн хүнийг илрүүлсэн байна. Хонгил руу орох нүхийг хогоор халхлан нууж, дотор нь ор дэр, гэрэл хүртэл тавьсан байжээ. Агааржуулах хоолойгоор агаар ордог байсан гэнэ. Энд бас хүүхэд байсан бололтой памперс ч байжээ. Хүмүүсийг гаргаж хонгилыг цэвэрлэсэн байна.
2.Сургуулийн автобусанд
АНУ-ын Техас мужийн шуудангийн ажилтнууд замд явж байхдаа нүднээс гарчихсан хоёр жаалыг байнга хардаг болж. Холбогдох хүмүүст хэлснээр 11 настай охин, 5 настай хүү хоёр сургуулийн хаягдсан автобусанд амьдарч байсныг олжээ. Эцэг эх нь Айк хар салхины үеэр мөнгө хулгайлах гэсэн хэргээр шоронд сууж, авга эгч нь тэнднийг асрах ёстой ч хоногт 12 цаг ажилладаг гэнэ. Хоёр хүүүхэд хувцас муутай, хоол дутмаг, бохирдсон байж. Сургуульд ч явдаггүй гэнэ.
1. Нийгмээс тусдаа
Сибирийн хэсэг геологч 1978 онд хамгийн ойрын соёл иргэншил, суурин газраас хэдэн арван км зайд зургаан хүнтэй гэр бүл байхыг олж илрүүлсэн юм. Лыковын гэр бүл 1936 онд шашны зан үйлээс болон мөрдөхөд нь зугтааж 40 жил амьдарчээ. Хоёр бага хүүхэд нь гэрийнхнээсээ өөр хүнийг огт үзээгүй, талх идэж үзээгүй, сонин хэлээр ярьж байжээ. Ганцхан өрөөнд амьдардаг тэд төмс жимс, тариа иддэг гэнэ. 1950-иад он хүртэл мах идээгүй байгаад бага хүү нь урхи тавьж сурснаар мах иддэг болжээ. Холтсоор хийсэн гутал өмсч ганц ном нь библи. 1961 онд хүйтнээс болж бүх тариа нь сүйрч модны холтос, гутлынхаа ширийг хүртэл идэж байсан гэнэ. Ээж нь өлсгөлөнгөөр нас барж, хожим нь тэднийг олсны дараа ч хэрэгцээт бараа аваад тэднийхэн тэндээ үлдсэн. Хэдхэн хоногийн дотор Лыковынхон бүгд дараалан нас барж 25 хүрч байсан ганц охин Агафью нь ууландаа үлдсэн дээ.
Хэдэн мянган жилийн туршид л хүмүүс олон нийтийн жишгээр л ажиллаж амьдарч, орон байраа барьж ирж. Гэтэл амжиргааныхаа байдлаас ч юмуу, ядуу зүдүүгээсээ, эсвэл этгээд зан төрхөөсөө, сонирхлоосоо болоод биднээс огт өөр маягаар амьдарч ирсэн хүн нэг биш.

0 Сэтгэгдэл