Одоогоор нэрээ нууцалхыг хүссэн Норвегийн нэгэн уран зураг цуглуулагч эр суут уран бүтээлч Винсент Ван Гогийн “Монтмажурт нар жаргасан нь” нэртэй бүтээлийг хуурамч гэдгийн мэдмэгцээ дээврийн хөндийдөө олон жил хадгалсан нь судалгаагаар жинхэнэ хувилбар болохыг нь мэджээ. Тэртээ 1888 онд Ван Гог Франц улсын өмнөд хэсгийн Арлес гэх газарт амьдарч байх үеэрээ дээрх бүтээлийг зуржээ. Цуглуулгийн эзэн бүтээлийг энэ сарын 24-нд Амстердам дахь Ван Гогийн музейд албан ёсоор байрлуулахаар болж музейн захирал ч бүтээлийг “амьдралд цор ганц удаа бүтээх аугаа бүтээл болжээ” хэмээн хэвлэлийн бага хурлын үеэрээ мэдэгдсэн юм. Зургийг хэрхэн танисан талаарх судалгааг уран зураг судлаач Тиа Мидендорп тэргүүлж 100 жилийн өмнө уран зургийн жинхэнэ хувилбарыг таних тэмдэг болгон ашиглагддаг байсан аргуудаар судалсан байна. Эндээс зураг бүтээгдсэн сар өдөр яг таг илэрсэн бөгөөд 1888 оны долдугаар сарын 4-ий өдөр бүтээгдсэн болохыг тогтоожээ.