Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Ушу, каратэ чөлөөт бөхөд ялагдлаа


Олон улсын Олимпын хороо чөлөөт болон сонгомол бөхийг өнгөрсөн хоёрдугаар сард 2020 оны Олимпын тоглолтын урьдчилсан хөтөлбөрөөс хассан тухай мэдээлэл бөх сонирхогч сая, сая хүнийг гонсойлгосон. Шууд хассангүй Токиод болох Олимпын тоглолтын хөтөлбөрт гарсан ганцхан байрны төлөө бейсбол, софтбол, каратэ, дугуйт спорт, спортын хаданд авиралт, сквош, вейкбординг, ушу гээд найман төрлийн спорттой өрсөлдөх хэрэгтэй болсон юм. Энэ есөн төрлийн спортоос алийг нь Олимпын төрөлд багтаах тухай санал асуулга өчигдөр Аргентинийн Буэнос-Айрес хотод болсон Олимпын хорооны 125 дахь зөв­лөлгөөний үеэр бол­лоо. Ингэхэд чөлөөт бөх нь хорооны гишүүдийн 49 сана­лыг авч ялснаар Олимпын тө­рөл хэвээр үлдэж чадав. Чөлөөтийг 2020 оны Зуны тоглолтод төдийгүй 2024 оны тоглолтод ч бас оруулахаар болсон мэдээг бөх сонирхогч сая, сая хүн талархан угтаж авлаа.

Олимпын тоглолтыг зохиосон эртний грекчүүдээс эхлээд орчин үеийн Олимпын үндсэн спортын төрлийн нэг байсан чөлөөт бөхийг ингэж хасах гэж оролдоход хүргэсэн хэдэн хэдэн шалтгаан бий гэнэ. Бөхийн олон улсын холбоо буюу “FILA”-ийн удирдлага нь чөлөөт бөхийн дүрмийг ойр ойрхон сольж өөрчилсөөр үзэгчид төдийгүй бөхчүүд ч учрыг нь олохгүй болж хөгжөөн дэмжигчдээ алдсан, сая сая сонихогчидтой атал холбооны удирдлага өөрийн эрх ашгийг хамгаалахын төлөө хэрэгтэй хүмүүс, байгууллагуудтай холбоо харилцаа тогтоож чаддаггүй байж. Ингээд тус холбооны Ерөнхийлөгчийг сольж Рафаэль Мартинеттийг халан Ненад Лаловичийг сонгов.

Дараа нь тус холбооны гишүүн 200 орон Олимпын тоглолтоос хасагдаж магадгүй болсон бөхийг хамгаалах томоохон кампанит ажил өрнүүлсний хүчинд ийм амжилтад хүрч чадлаа. Бөхийн спортыг хамгаалахын тулд хоорондоо түнжин муутай Америк, Иран хоёр нэгдэж, Оросын Ерөнхийлөгч Путин хүртэл энэ спортыг Олимпод үлдээхийг дэмжсэн мэдэгдэл хийн дэлхий нийтийн анхаарлыг татаж чадсан юм.

Гэхдээ чөлөөт бөхийг гэнэт ингээд хасах гэсэн юм биш. Бүр 15 жилийн өмнө Олимпын хөтөлбөрөөс хасах тухай яриа анх гарсан. Дараа нь 2004 оны Афины тоглолтын үеэр Олимпын хороо нь “FILA”-ийн удирдлагад хандан илүү сонирхолтой, үзүүштэй болгох талаар арга хэмжээ авахыг сануулж байв. Гэвч тухайн үед удирдлага нь дорвитой арга хэмжээ аваагүйгээс ийм ээдрээ үүсгэжээ. Олимпын хороо нь аливаа нэгэн спортын төрлийг хөгжөөн дэмжигчдийн тоо, үзүүштэй байдал гэх мэт нийт 39 шалгуураар шалгаж дүгнэдэг. Аливаа нэг спорттой холбоотой асуудал гарахад холбогдох холбоонд хандан тайлан, судалгаа явуулахыг хүсдэг. Ингээд шалгуурууд нь шаардлага хангаагүй спортыг Олимпын хөтөлбөрөөс хасдаг. Олимпын тоглолтын түүхэнд  нэлээд  хэдэн спортын төрлийг шаардлагад нийцэхгүй гэж хасч байсан гэдэг. Жишээ­лэхэд, 1900 онд крокет, баскуудын пелот, крикет, цохиур, 1904 онд рок, гольф, 1908 онд жё-де-пом, моторт завины уралдаан, лакросс, 1920 онд олс таталт, 1924 онд регби, 1936 онд поло, 2012 онд бейсбол, софтбол гэх мэт.

Спортын хасагдсан төрлүүд нь гол төлөв тун ч өвөрмөц байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Тухайлбал, усан цэргийн сэлэлт гэсэн төрөл байж. Оролцогч нь усан цэргийн дүрэмт хувцастайгаа сэлж уралддаг. Энэ өвөрмөц төрлийн спортыг 1900 онд Парист болсон Олимпын тог­лолтоор ганцхан удаа хөтөл­бөрт багтаагаад хассан. Ер нь, 1900 оны Парисын Олим­пыг хамгийн өвөрмөц, гаж тог­лолт болсон гэж үздэг. Жи­шээлэхэд, өвсөн дээрх боу­линг, агаарын бөмбөлгийн уралдаан, шуудангийн сүйх тэрэгтэй мориор уралдах гэх мэт ухаан санаанд багтамгүй хачирхалтай төрлөөр уралдсан байдаг.

Цаашилбал, тагтаа буудах спортын төрлөөр аварга шалгаруулж байв. Харгис гэж шүүмжлэгдэн хасагдсан энэ төрлөөр 1900 онд Бельгийн Леон де Лунден нь 21 тагтаа буудан алтан медалийн эзэн болж байсан түүхтэй. Дараагийн 1904 оны Олимпоор шувууг буудахаа байгаад нум сумаар харвадаг болсон ч 1908 оны Олимпоор ахин буудаж эхэлсэн байна. Энэ “спортыг” ямар ч гэмгүй шувууг хөнөөдөг харгис гэж шүүмжлээд хассанд гайхах зүйлгүй.

Жё-де-пом гэдэг өвөрмөц тоглоом нь одоогийн гандбол, газрын теннисийн нийлбэр маягийн Францын эртний тоглоом байсан бөгөөд со­нир­­­хогчдын тоо цөөн гээд хасагдсан гэдэг. Дараагийн өвөрмөц спорт нь бартаатай сэлэлт. Тамирчид нь 200 метр замыг туулахдаа завь, төмөр саваан хаалт дээгүүр авирч гараад, буцахдаа завин доогуур орж сэлдэг байжээ. Энэ өвөрмөц төрлийг дараагийн Олимпод оруулалгүй хассан. Морьтой уртын харайлт гэж бас нэгэн төрөл байж. 1900 оны Парисын Олимпод л ганц удаа уралдаад л хассан. Усанд хол үсрэлтийн төрөл ч гэж байв. Тамирчин нь ус руу үсрэн орсны дараа гар, хөл, биеэ хөдөлгөлгүйгээр эрчээрээ аль болох хол явахыг чармайдаг. Нэг минутын хугацаанд хэн хамгийн хол явсан нь ялдаг. Өчигдөрхөн бөхтэй өрсөлдсөн сквош нэртэй спортын төрөлтэй адилхан баскуудын пелот гэж тоглоом Олимпын төрөлд багтаж байв. Дүрмийг нь мэддэг, сонирхож тоглодог хүмүүсийн тоо цөөн гээд бас л хасагдсан. Олс таталт нь 1900 онд анх удаагаа Олимпын спортын төрөл болж орж байсан бөгөөд ахин дөрвөн Олимпод орсны дараа хасагдсан.

Хасагдсан дээрхи бүх төрлийн дийлэнх нь тун ч өвөрмөц байсан нь харагдаж байгаа байх. Зарим нь энэ бүх хачин төрөлд хэрвээ өнөөдөр байсан бол Олимпын тоглолт хавьгүй сонирхолтой, хөгжилтэй, үзүүштэй болох байсан гэж боддог. Германд саяхан “Олимпоос хасагдсан спортын төрлүүдийг сэргээ­хийн төлөөх” хөдөлгөөн бай­­­­гуулсан. Хөдөлгөөний орол­цог­чид нь дээр нэр гарсан хасагдсан зарим төрлөөр олон улсын тэмцээн хүртэл зохион байгуулсан. Тэгэхээр удахгүй Олимпын хөтөлбөрт багтаж байсан спортын төрлүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гэж зохиогдоод эхэлбэл гайхах зүйлгүй. Ямартай ч, энэ удаад бөхийг ийм нэгэн тэмцээнд оруулчихалгүй Олимпын төрөл хэвээр нь хадгалж чадсан нь яамай.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан