Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Нохой муур, ямаа, бүр дэртэй ч гэрлэсэн хүн байна, цаана чинь

Хүн нэг насны амьдралаа хэн нэгэнтэй холбож гэр бүл болох нь ердөө л аз жаргал сайн сайхны төлөө биз. Гэтэл хүнтэй биш адгуус амьтантай, эсвэл ямар нэгэн эд зүйл машин тэрэгтэйгээ хүртэл гэр бүл болж батлуулан, хурим хийсэн тохиолдол энэ дэлхийд нэг бус удаа. Тэдний заримаас нь.......

Бразил эр ямаатай гэрлэхээр шийджээ


Бразилийн 74 настай Апересиду Кастальду гэгч эр өөрийн Кармелите гэдэг ямаатай гэрлэхээр шийдсэнээ зарласан байна. Гэхдээ тэр гэр бүл нь албан ёсны биш, зөвхөн бид хоёрын гэрлэлтийн ёслол л байх юм, тэр нь аравдугаар сарын 13-нд болно гэжээ. Яагаад ямаатай гэрлэхээр шийдэв гэсэн асуултад тэрээр “Тэр чинь худалдааны төвүүдээр явж мөнгө үрэхгүй, дэмий яриагаар намайг залхаахгүй шүү дээ” гэсэн байна.

Австрали эр хайртай нохойтойгоо гэрлэжээ

Мөн 2010 онд Австралийн Квинсленд мужийн Тувумба хотын  иргэн Жозеф Гуизо өөрийнхөө нохойтой гэрлэж байсан юм. Тэр уг нь нохойгоо 2005 онд анх авч Хани гэсэн нэр өгсөн гэнэ. Тэр нохойтойгоо гэрлэж байгаагаа “Энэ бол бэлгийн харьцаа биш, цэвэр хайр сэтгэл” гэж тайлбарлажээ.  Тэр  нохойтойгоо гэрлэх саналаа хамт зугаалж явахдаа хэлсэн гээд “Тэр хариу юу ч хэлээгүй, тэгэхээр нь л би дуугүй байна гэдэг бол зөвшөөрсний тэмдэг гэж ойлгосон” гэсэн байна. Тэрээр гэр бл болох ёслолоо хотынхоо цэцэрлэгт хүрээлэнд тэмдэглэж найз нөхөд нь гэж 30-аад хүн оролцжээ. Тэд бас бал сарын аялал хийсэн байна.

Өвчтэй мууртайгаа гэрлэхээр шийдэж

Немцийн шуудангийн ажилтан гоонь эр Уве Митцшерлих өөрийнхөө хүнд өвчтэй Сесилия нэртэй мууртай гэрлсэн байна. Тэр үүнийгээ муур маань нөхөрт  гаралгүйгээр нас барахыг хүсэхгүй байна гэж тайлбарлажээ. Германд амьтантай гэрлэхийг зөвшөөрдөггүй учраас гэр бүл болох ёслол албан бус байдалд болжээ.
Митцшерлих немцийн жүжигчин Кристин-Марию Лрид 260 евро төлөн хуримын ёслолоо хөтлүүлсэн байна.
Жүжигчин “Би уг нь үүнийг зүгээр л тоглоом шоглоом байх гэж бодсон. Гэтэл муурын эзний нүдэнд нулимс цийлэгнээд л “Би зөвшөөрч байна” гэж байсан шүү” хэмээн жүжигчин дараа нь ярьжээ.
Гэр бүл болсныг зарлахад Сесилий харин зүгээр л цээжээ  хэрчигнүүлж байсан гэсэн байна. Хуриманд шуудангийн ажилчид ирж оргилуун дарс буудуулан тэмдэглэжээ.

Япон эр дэртэйгээ гэрлэжээ 

Мөн 2010 онд 28 настай япон эр Ли Жин-Гю өөрийнхөө дэртэй амьдралаа холбосон юм. Гэр бүл болохын өмнө тэр дэрэндээ дашинз худалдан авч өгсөн байна. “Тэр энэ дэрийг ямагт авч явж, ёстой жинхнээсээ хайрладаг юм. Паркт очиж тоглоомонд наадаж зугаацахдаа ч аваад явдаг, зоогийн газарт очоод ч дэрэндээ суудал авч хоол захиалдаг юм” гэж залуугийн найз хэлжээ.
Уг нь залуугийн сүйт бүсгүй бол Дакимура нэртэй жирийн л нэг өдөн дэр юм байна. Дакимура гэдэг нь тэврэхэд зориулсан дэр гэсэн утгатай юмсанж.

0 Сэтгэгдэл
xaxaxa medeej ym bishvv kkk
harin yaah bol haha
ТЭГЭЭД НААДУУЛТАЙГАА СЕКС ХИЙХҮҮ
xaxaxa medeej ym bishvv kkk
harin yaah bol haha
Хамгийн их уншсан