Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Аделийн аав хүндээр өвчилж, ач хүүтэйгээ уулзахыг хүсчээ

Дуучин Аделийг хүүхэд байхад нь орхиод явсан эцэг нь хорт хавдрөөр өвдөж, амьдрах хоног нь тоотойхон болсон учир ач хүүтэйгээ уулзуулж өгөөч гэж дуучнаас гуйжээ. Дуучны эцэг 51 настай Марк Эванс гэдэсний хорт хавдраар өвчилж, мэс засал хийлгэсэн ч өвчин нь дахин сэдрэх магадлалтай байгаа гэнэ. Охинтойгоо тааруухан харилцаатай байдаг тэрээр энэ хүнд өдрүүдэд ач хүү Анжелогоо харахыг маш их хүсч байгаа ч Адель бараг л зөвшөөрөхгүй байх хэмээн эмээж байна. Учир нь, Аделийг ид нэрд гарч байх үед буюу хоёр жилийн өмнө Марк охиныхоо талаар хэвлэлд ярилцлага өгсний дараа дуучин бүсгүй эцэгтэйгээ холбоо харилцаагаа бүрмөсөн тасалжээ.

1991 онд Аделийг гурван настай байхад эцэг эх нь салж, Марк эхнэр хүүхдээ орхин явжээ. Гэвч Аделийг бага байх үед тэрээр охинтойгоо байнга холбоотой байдаг байж. Гэхдээ байнга архи уудаг эцэг нь Аделийн бага насанд тийм ч сайхан дурсамж үлдээгээгүй аж.
Адель эцэгтэйгээ муудалцсанаас хойш холбоо бариагүй хоёр жил гаруй болж буй бөгөөд хүүхэдтэй болсноо ч аавдаа дуулгаагүй байна. Харин аав нь түүнтэй ярилцах гэж сар бүр азхидал бичиж, менежерүүд рүү нь хоёр долоо хоног тутам залгадаг ч одоо хүртэл хүссэн хариугаа авч чадаагүй гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан