Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
МОНГОЛЫН ДУГУЙЧИД БАГИЙН АМЖИЛТАА ГАЙХУУЛЛАА

Монголын байгаль, соёл, ёс заншлын том сурталчилгаа болох “Mongolia Bike Challenge” дугуйн олон өдрийн бартаат замын уралдаан өндөрлөж, аваргаа шалгарууллаа. Дэлхийн өнцөг булан бүрээс Монголыг зорин ирдэг шилдэг дугуйчид дөрөв дэх жилдээ тал нутагт салхи татуулан, бэрхшээл саадыг даван хурдалсан юм. Нийт 23 орны 108 тамирчин оролцож, Хэнтийн уулсаар хүч чадлаа сорин өрсөлдсөн энэ удаагийн уралдааны ганцаарчилсан эрэгтэйчүүдийн төрөлд Канадын тамирчин Кори Уоллс тэргүүлсэн юм. Тэрээр өнгөрсөн жил энэ төрөлд тэрүүлж байсан шилдэг тамирчин аж.  Харин эл уралдааны багийн төрөлд зургаан улсын 10 баг өрсөлдсөнөөс Б.Марал-Эрдэнэ, А.Алтансүх, Э.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй “Genco Tour Team” Монголын баг уралдааны эхнээс өнгөлсөөр анх удаа багаараа тэргүүллээ. Мөн ахмадын төрөлд 54 настай М.Батмөнх гуравдугаар байрт хурдлан сайхан амжилт гаргажээ. Тэрээр гурав дахь жилдээ энэхүү тэмцээнд оролцож байгаа бөгөөд өмнөх хоёр жилд тус ангилалд тэргүүлж байсан туршлагатай нэгэн. Дэлхийн шилдэг дугуйчдын чансааг харуулдаг “Mongolia Bike Challenge” уралдааны тамирчид нийт 910 км замыг долоо хоногийн хугацаанд туулж, Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь “13 дугаар зуун” цогцолборт барианд орсон юм. “Mongolian Expeditions” компаниас зохион байгуулдаг энэхүү уралдааны ерөнхий ивээн тэтгэгчээр “Женко” групп ажиллажээ.



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан