Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Токио 2020 оны олимпын эрх авлаа


Өнгөрсөн шөнө Токио хотын иргэд унтсангүй. Үгүй ээ, өнгөрсөн шөнө биш олон шөнө хүлээсэн байх энэ баярт шийдвэрийг. Токио 56 жилийн дараа хоёр дахь удаагаа Олимп хийх эрхээ авлаа. Тэртээх 56 жилийн өмнөх Токио бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтийг ид байгуулж байсан үе. Олимпийн хот болсон нь Токиогийн болон Японы хөгжлийг урагшлуулахад том нэмэр болж байжээ. Харин өнөөдөр японууд Олимпийн эрхий авснаа өөр өнцөгөөс үнэлж, харж байна. Нэн ялангуяа гурван жилийн өмнөх тэр аймшигт цунами, газар хөдлөлтийн гарз хохирол, ойр дотныхоноо алдсан сэтгэлийн шарх одоо хүртэл эдгэрээгүй. Итгэл найдвараа алдсан олон хүн бий. Японыг нөмөрсөн аймшиг, ирээдүй рүү итгэлгүй болсон дундуур сэтгэл оршсоор байна. Ийм хүндрэлийг даван туулахын тулд япончуудад гэгээлэг үйлсийг бүтээх, хүн төрлөхтний өмнө хөгжил дэвшлийн чансаагаа харуулах цаг ирсэн болов уу. Олимпийн эрхийг япон хүн бүр хүсэн хүлээж байлаа. Өнгөрсөн шөнө япончууд хүсэл мөрөөдлийн түлхүүрээ гардан авлаа. 2020 он холгүй, дөхөж айсуй. Газар зүйн хувьд ойр, цагийн зөрөө бага, нислэгийн цаг богино гэх мэт Монголын тамирчидад ээлтэй, сайн хүчин зүйл байгаа. 2020 оны Олимп монголчууд бидэнд эерэг нөлөө авч ирж магад. Олимпийн эрх олдсон шийдвэрлэх мөч дараах байдлаар зураганд буужээ. Ерөнхий сайд Ш.Абэ 2020 оны Олимпийн хотоор Токио гэж шийдвэр гарсны дараа Түркийн Ерөнхий сайд Эрдуаныг тэврэн “Хүн төрлөхтөний эв нэгдлийн төлөө хамтдаа зүтгэцгээе” гэсэн нь хамгийн сайхан агшин байсан болов уу.



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан