Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Букингэмийн ордон руу нэвтэрсэн этгээдүүдийг саатуулжээ

Өнгөрсөн даваа гаригт тус ордон руу хашаа давж орсон нэгэн эр болон Хатан хааны өргөөний гадна байсан өөр нэгэн этгээдийг зохион байгуулалттай хулгайн хэрэгт сэжиглэн саатуулсан талаар бүсийн цагдаагийн газраас мэдээлэв. Энэ явдал орон нутгийн цагаар оройн 22 цагт болж ордны хамгаалалтын албаныхныг багагүй сандаргаад авчээ.  Азаар энэ үед ордонд хааны гэр бүлээс хүн байгаагүй ба одоогоор хэргийг нарийвчлан шалгаж байгаа гэнэ. Цагдаагийн ажилтны хэлснээр тэдний аль аль нь тэнсэн ялтай байсан гэнэ. Букингэмийн Ордон бол Хатан хааны  гэр бүлийн амьдардаг гурван том ордноос олон нийтэд хамгийн их ил байдаг газар. Тус ордон руу нэвтэрсэн хамгийн дуулиантай тохиолдол бол 1982 онд Майкл Феган гэх этгээд хатан хааны унтлагын өрөөнд орсон явдал юм.

П.Сэлэнгэ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан