40 гарсан Гордон Энглд мөнгө, амжилттай карьер, сайхан гэр гээд бүх зүйл бий. Түүнд одоо нэг л зүйл дутагдаж буй нь найз бүсгүй. Тиймээс тэрээр амьдралын хамгийн чухал зүйл болох хайр сэтгэлд ч бас хөрөнгө оруулахаар шийдэж, өөрийгөө сурталчилж эхэлжээ. “Гордон байна. Хамтдаа хоолонд оръё л доо” гэсэн үгтэй өөрийнхөө зургийг зам дагуу самбарт тавьжээ. Мэдээж тэрээр өөртэйгөө холбогдож болох цахим хаягийг ч тавьсан байна. Тэрээр хайр сэтгэлээ олохын тулд HelpGordyFindLove.com гэсэн цахим хуудас хүртэл нээжээ.
Өмнө нь, нэг удаа амьдрал зохиож байсан Гордон яагаад өөрийгөө сурталчлах болсон талаараа “Хүмүүс боловсролдоо, амьдрах байшиндаа, машиндаа гээд хэдэн мянган доллараар нь хөрөнгө оруулдаг. Гэвч амьдралын хамгийн чухал зүйл юу билээ. Өөрийнхөө өөр нэг хэсэг болсон амьдралынхаа ханийг олохын төлөө мөнгө зориулж болохгүй гэж үү” хэмээн тайлбарлажээ.
Гордон АНУ-ын Чикаго хотод амьдардаг, бизнес эрхэлдэг нэгэн аж.