Өдгөө 67 настай хатагтай Шерийн “Үнэнд ойрхон” нэртэй 26 дахь бие даасан цомог худалдаанд гарахад бэлэн болжээ. Гоо сайхны мэс ажилбар хийлгэсэн талаараа өчүүхэн ч нуудаггүй Шер цомгийн нүүрэндээ шаргал үстэй залуухан бүсгүй шиг харагдаж байгаа нь шүтэн бишрэгчдэд нь тун их таалагдаж байна. Тэгвэл цомгийн албан ёсны нээлтийг олон улсад энэ сарын 30нд нээх бол Их Британид ирэх сарын 14-ний өдөр тус тус хийхээр төлөвлөжээ. Түүний цомгийн “Woman’s world” нэртэй анхны дуу өнгөрсөн зургаадугаар сард цацагдаж, “The Voice” шоуны үеэр үзэгчиддээ дуулж сонирхуулсан. Дуучны “MTV”-д өгсөн ярилцлагадаа “Яг үнэнийг хэлэхэд би өөрийгөө тийм ч гоц уран бүтээлч гэж боддоггүй гэж өмнө нь олон хэлж байсан. Гэсэн ч энэ цомгийг би бүх чадлаа шавхан байж бүтээсэн учраас хүмүүст их хүрэх байх” гэжээ.