Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Дунд сургууль ч төгсөөгүй тэрбумтнууд


Тэрбумтан гэхээр хэд хэдэн дээд сургууль төгсдөг хэмээн хүн бүр боддог. Билл Гейтс, Стив Жобс, Марк Цукерберг нар үнэхээр дэлхийн тэргүүлэх сургуульд сурч байсан нь үнэн ч бизнесийнхээ төлөө энэ бүхнээ орхисон байдаг.  Гэтэл тэрбумтнуудаас цөөнгүй нь дунд сургуулиа ч төгсөөгүй байдаг гэнэ шүү. Зарим нь багшийнхаа таагүй харилцаанаас болж сургуулиа орхисон байдаг бол нөгөө хэсэг нь гэр бүлээ тэжээхийн тулд харин гурав дахь хэсэг нь сурахыг биш спортыг сонгосон байдаг. Үнэндээ тэдэнд мөнгөтэй болоход дээд сургуулийн байтугай дунд сургуулийн төгсөлтийн гэрчилгээ ч хэрэг болоогүй гэдэг. Тэгвэл Forbes дунд сургуулиа төгсөөгүй 9 тэрбумтныг танилцуулж байна.


Амансио Ортега

Inditex компанийг үүсгэн байгуулагч
Үндсэн хөрөнгө нь : 57 тэрбум ам.доллар
“Forbes”-ийн тэрбумтны жагсаалтаар: Гуравдугаарт


Испанийн тэрбумтан Амансио Ортега бол дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтаар энэ жил олсон орлогынхоо ачаар тэргүүлэх гурвын нэг болсон билээ. 2013 онд түүний хөрөнгө 19,5 тэрбум ам.доллараар өссөн байна. Zara, Massimo Dutti, Oysho брэндийн эцэг 13 настай байхдаа сургуулиасаа гарчээ. Аав нь төмөр замд ажиллаж, ээж нь гэрийн үйлчлэгч хийж мөнгө олдог хэдий ч тэдний гэр бүл байнга элдэв зүйлээр гачигдаж байлаа. Ортега хүү сургуулиасаа гараад эхлээд усан боомтод ажиллаж байсан нь удалгүй La Maja-т хэмээх аксесуарын дэлгүүрт ажиллах болов. Дэлгүүрт ажиллах хугацаандаа дээд зэрэглэлийнхэнд зориулсан хувцас зах зээл багатай учраас гудамжны ядуухан залууд энэ зах зээлд тоглогч болно гэдэг бүтэшгүй зүйл гэж үзжээ.
Тиймээс ирээдүйн тэрбумтан үнэтэй биш материал аваад өөрөө загварыг нь гарган, хүн бүр худалдаж авах боломжийн үнэтэй хувцас оёж эхлэв. Асар их хөдөлмөрийнхөө хүчээр тэрээр 1975 онд өөрийн эхнэрийн хамт анхны ZARA брэндийн дэлгүүрээ нээлээ.


Ли Кашин


“Cheung Kong Group”-ийн тэргүүлэгч
Үндсэн хөрөнгө: 31 тэрбум ам.доллар
“Forbes”-ийн тэрбумтны жагсаалтад: Наймдугаарт


Азийн тэргүүн баячуудын нэг Ли Кашин ядуухан багшийн гэр бүлд төржээ. Хүүг 14 настай байхад аав нь нас барсан тул гэр бүлээ тэжээхийн тулд сургуулиа орхин ажил эрэн бэдэрчээ.  Эхлээд тэрээр цагны оосор зарж байгаад хиймэр цэцэг хийдэг үйлдвэрт ажилд оржээ.  Хүү долоон жилийн турш өдөрт 16 цагийн турш ажилласны ачаар өөрийн гэсэн багахан хөрөнгөтэй болжээ. Хуванцар эдлэл үйлдвэрлэх жижигхэн цех нээхэд хүүгийн мөнгө хүртэлцээтэй байлаа. Олсон орлого бүрээ цуглуулан маш бага үнээр үнэлэгдэж буй үл хөдлөх хөрөнгүүдийг худалдаж авч байлаа. Удалгүй тэрээр хятадын тэршүүлэх баячуулын нэг болсон билээ. Түүний ачаар сургуульд суралцах боломжгүй мянга мянган хүүхэд боловсрол олж авч чаддаг Учир нь тэрээр дунд боловсрол үнэ төлбөргүй олгох буяны санд асар их мөнгө хандивладаг юм.


Франсуа Пино

Kering компанийн тэргүүн
Үндсэн хөрөнг : 15 тэрбум ам.доллар
“Forbes”-ийн жагсаалтаар: 53


Нэгэн удаа Франсуа Пино түүний хувьд маш идэвхтэй явж, хамгийн сүүлийн шалгалтаа өгөх хүртлээ суралцсан ганц зүйл бол жолооны курс байсан гэж ярьсан байдаг. Францын тэрбумтан эр 16 настай байхдаа дунд сургуулиа орхиод ахиад суралцах талаар огт бодож үзээгүй гэнэ. Пиногийн аав тийм ч баян биш ч хөөрхөн бизнестэй байсан учраас хүүгээ дээд сургуулийн дипломтой болгохын тулд хамаг хөрөнгөө өгөхөд ч бэлэн байсан гэдэг.  Гэвч Франсуад суралцах ямар ч сонирхол байсангүй. Нэгдүгээрт түүнд сурах хүсэл байсангүй. Хоёрдугаарт түүнийг элдвээр шоолдог хүүхдүүдийн ярианд ахин хутгалдахыг хүссэнгүй. Гуравдугаарт ямар ч сургууль түүний бизнес сэтгэлгээг хөгжүүлж чадахгүй гэдгийг ойлгожээ. Тэр зөвхөн өөрийнхөө дүрмээр л ажиллаж амьдарсаар Францын нөлөө бүхий хүмүүсийн нэг болж чадсан юм.


Ричард Брэнсон

“Virgin Group”-ийн эзэмшигч
Үндсэн хөрөнгө: 4,6 тэрбум ам.доллар
“Forbes”-ийн тэрбумтны жагсаалтад : 272


Ричардын хувьд сргуулиа орхисон шалтгаан нь ердөө л хамгийн муу сурлагын үнэлгээнүүд нь байв. Түүнийг 16 настай байхад нь цаашид суралцаж чадахгүй гэсэн үндэслэлээр сургуулиас нь хөөжээ. Тэрээр зөвхөн тоо болоод суурь шинжлэх ухааны хичээлдээ муу байсангүй. Хэл, утга зохиолын хичээлдээ ч муу байлаа. Сургуулийн захирал нь Ричардыг сургуулиас хөөсөн албан тоот гардуулахдаа “Чи битгийн гомдоорой. За баяртай. Чи нэг бол шоронд орно эсвэл үлгэрийн юм шиг баяжина” гэж хэлээд гаргасан байна. Тэр үед Брэнсон бага зэрэг бизнес сэтгэлгээтэй болчихсон жижиг сажиг зүйлс нааш нь цааш нь эргэлдүүлээд голоос нь ашиг олчихдог байсан гэнэ. Ангийнх нь хүүхдүүд эрдэмд шамдаж байхад Брэнсон өөрийн анхны ашиг орлогын эх үүсвэр болсон залууст зориулсан Student сэтгүүлээ гаргах төслөө боловсруулж байжээ.


Джо Льюис

“Tavistock Group”-ийг үндэслэгч
Үндсэн хөрөнгө: 4,2 тэрбум ам.доллар
“ Forbes”-ийн тэрбумтны жагсаалтад : 308


Британи эр Жо Льюис Лондонгийн хамгийн их шуугиант, баар ресторан олонтой дүүрэгт төржээ. Түүний аав том биш ресторан ажиллуулдаг байсан бөгөөд хүүгээ 15 нас хүрмэгц өөрийн ажилд туслуулах болжээ. Ийнхүү Жо дэвтэр номоо орхин зөөгчийн хормогч өмсчээ. Тэрээр удалгүй рестораныхаа бүх л тооцоог хийдэг болж, гэр бүлийн бизнесээ зараад хөрөнгө оруулалтад шунах болсон байна. Өнөөдөр тэрээр 150 гаруй компани, 135 рестораны эзэн. Мөн  хөлбөмбөгийн «Тоттенхэм Хотспур» клубын эзэмшигч. Дунд боловсролоо ч бүрэн эзэмшиж чадаагүй хэдий ч тэрээр урлагийн нарийн мэдрэмжтэй. Пабло Пикассо, Анри Матисса, Люсьена Фрейда, Фрэнсиса Бэкон нарын алдартнуудын суут бүтээлүүд түүнд бий. Шинжээчдийн үзэж буйгаар түүний энэхүү цуглуулга лав тэрбумаар үнэлэгдэх гэнэ.


Кирк Керкорян


“Tracinda Corporation”-ийн эзэн
Үндсэн хөрөнгө : 3,3 тэрбум ам.доллар
“ Forbes”-ийн тэрбумтны жагсаалтад: 412


 Армян гаралтай америк эр Кирк Керкорян наймдугаар ангид байхдаа дунд сургуулиа орхижээ. Ахынхаа хүсэлтээр тэрээр боксоор хичээллэж, сурахаас илүүтэйгээр спортод өөрийгөө зориулахаар шийджээ.  Хэдийгээр мэргэжлийн спортоор тууштай хичээллэх боломж түүнд олдоогүй ч  дэлхийн хоёрдугаар дайны үеэр хатан хааны армийн агаарын цэргийн албанд зүтгэх болов. Тухайн үед дунд боловсрол үнэхээр хэрэггүй байлаа. Ирээдүйн тэрбумтан дайны дараа агаарын шугам худалдан авсан байдаг. Өнөөдөр Кирк Керкорян 96 настай. Түүний дэлхий нийтээр “Лас Вегасын хаан” хэмээдэг. Одоо ч бакс гэхээр амь тавихаас наагуур юм болдог тэрээр бизнесийн агуу ухаантан гэгдэж байв.


Дэвид Мердок


“Dole Food Compan”-ийн тэргүүн
Үндсэн хөрөнгө: 2,4 тэрбум ам.доллар
“ Forbes”-ийн тэрбумтны жагсаалтад : 613


Өнөөдрийн Дэвид Мердокийг хүн бүр хүнсний салбарын тэргүүлэгч хэмээн хүлээн авна. Тэгвэл есдүгээр ангидаа сургуулиа орхисон хүү анхны бизнесээ шатахуун түгээгүүрийн газраас эхэлжээ. Үнэндээ түгээгчээс ажлын гараагаа эхэлж, 1943 он цэрэгт алба хаасан байна. Дайны дараа Огайо мужийн Детройт хотод төвхнөхөөр зэхсэн ч түүнд толгой хоргодох газар, халаасны мөнгө ч байсангүй. Тэрээр нутгийн сайхан сэтгэлт нэгэнтэй таарч, байлдагчийг өрөвдсөн эр толгой хоргодох оромж авахад нь тусалсан гэдэг. Тэрээр 10 сарын дараа боломжийн үнээр өнөөх оромжоо зарж, удалгүй үл хөдлөх хөрөнгийн бизнест хөл тавив. Бизнес нь өргөжихийн хэрээр тоо сайн бодож сурсан гэдэг.


Карл Линднер


“American Financial Group”, “Uninted Dairy Farmers”-ийн тэргүүн
Үндсэн хөрөнгө нь : 1,7 тэрбум (2010 оны байдлаар )
“ Forbes”-ийн тэрбумтны жагсаалтад: 582


АНУ-ын их хямралын үеэр түүний хүүхэд нас өнгөрчээ. Түүний эцэг эх сүүний жижигхэн аж ахуй эрхэлж байсны ачаар гэр бүлээ тэжээж байсан гэдэг. Гэвч тэдэнд туслах хүн хүч хэрэгтэй байлаа. 14 настай Карл сүүний машинаа барихын тулд сургуулиа орхисон байна. 1940 онд АНУ хямралаас бараг л гарч байлаа. Линднер эгч дүү нартайгаа хамтран 1200 ам.доллараар зайрмагны хөлдөөгч худалдан авч, гэртээ зайрмаг хийн худалдаж эхлэв.  Ийнхүү даруухан эхэлсэн United Dairy Farmers өнөөдөр улсдаа 200 гаруй сүлжээ дэлгүүрээ ажиллуулдаг. Линднер хөрөнгө оруулалтын бизнест хөл дүрсэн ч түүний гол  орлогыг гэр бүлийн бизнес нь бүрдүүлдэг.


Ахмет Назиф Зорлу


“ Zorlu” компанийн эзэн
Үндсэн хөрөгө: 1,4 тэрбум ам.доллар
“Forbes”-ийн тэрбумтны жагсаалтад: 1031


Туркийн бизнесмэн Ахмет Назиф Зорлу 15 настай байхдаа сургуулиа орхижээ. Зорлугийн ах нь түүнийг илүү хэрэгтэй бас орлоготой ажил хийхийг санал болгосноор хүү суралцахаас татгалзсан байна. Ах дүү хоёр оёдлын бизнес эрхэлж мөнгөтэй болох хүсэлдээ хөтлөгдөн жижигхэн цех нээжээ. Денизлид нээсэн үйлдвэрээ удалгүй Станбулд нүүлгэн 1990-ээд оны эхээр Ахмет Назиф Зорлугийн удирдсан компани дэлхийн зах зээл дээр тэргүүлэх тоглогчийн нэг болов. Оёдлын бизнесийн магнат маань удахгүй Палестинд салхин цахилгаан станц барьж буй бөгөөд хүссэн төслөө санхүүжүүлэхийн тулд дэлхийгээр хэрэн тэнэх дуртай гэнэ.

0 Сэтгэгдэл
xurelsukh ulaan xatsart batbayar ... dutuu l bn daa
Хамгийн их уншсан