Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
64 настай америк эмэгтэй Кубаас АНУ хүртэл 53 цаг сэлжээ

АНУ-ын 64 настай усанд сэлэгч Дайана Найад түүхэнд анх удаа ямар ч хамгаалалтгүйгээр Флоридын буланг нэвт сэлж Кубаас америкийн эрэг хүрсэн байна. Тэрээр Ки-Уэст арлын наран шарлагын газарт барианд ороход энд олон мянган хүн цугларч угтсан байна. Найад хөл дээрээ зогсч чадахгүй болтлоо ядарсан байсан ч тэдэнд хандан “Бид хэзээ ч,  хэзээ ч бууж өгөх ёсгүй. Өөрийнхөө мөрөөдлигй биелүүлэхэд нас садаа болж чадахгүй. Энэ амжилт бол ганц хүний биш, бүтэн багийн үйл хэрэг” гэжээ.
Дайана Найад энэ 166 км газрыг 53 цагийн хугацаанд туулсан нь цагт дунджаар 3 км газар туулсан байна. Найад өнгөрсөн бямба гарагт кубын нийслэл Гаванагаас гарсан юм. Хамгийн гол нь тэр  энэ замыг аварга загаснаас хамгаалах торгүйгээр туулсан байна.
Энэ тамирчин 1978 онд задгай усанд сэлэх дээд амжилт тогтоож байсан юм.
2012 онд австралийн тамирчин Пэнни Пэлфи мөн л Флоридын буланг туулан сэлэх гэсэн ч замынхаа дөрөвний гурвыг туулаад байхдаа бие нь эвгүйрхэж сэлэхээ больсон юм. Жилийн дараа австралийн бас нэг сэлэгч Хлое Маккардел бас л оролдсон ч усанд 11 цаг сэлснийхээ дараа олон газраа түлэгдсэний улмаас тусламжийн хөлөг дээр гарсан байна.
Куба америкийн хоорондох замыг  1997 онд анх австралийн сэлэгч Сьюзи Марони туулсан ч тэр аварга загаснаас хамгаалах тор ашигласан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан