Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
“The Help” киноны Мини шүүхэд заргалдав

Хүн төрөлхтөний дунд үүссэн хамгийн хэцүү асуудал бол “Арьс өнгөөр гадуурхах үзэл”. Зохиолч Катерин Стоккеттын “The Help” туужаас сэдэвлэн бүтээсэн энэ кинонд хар арьст гэрийн үйлчлэгч эмэгтэйчүүдийн тэмцлийн талаар хүүрнэдэг. Тэгвэл Минигийн дүрээр Оскарын шагнал хүртсэн Октавиа Спенсер шүүхэд заргалдаж байгаа гэнэ. Учир нь тэрээр “Sensa” компанийн тураах бэлдмэлийг 5 сарын дотор хэрэглээд 23 кг хаяжээ. Ийнхүү өндөр үр дүнд хүрсэн учраас урамшиж түүнээс гадна “Sensa” олонд төдийлөн танигдаагүй байсан учраас компаний удирдлагууд Октавиатай эмийг хэт сурталчлахгүй байх, “өмнө нь-дараа нь” зураг авахуулахгүй байх зэрэг хэд хэдэн онцгой нөхцөлтэйгөөр 1.25 сая ам.долларын гэрээг байгуулсан юм. Гэрээний хугацаанд Октавиагийн зүгээс сурталчлах уулзалт, зөвлөгөө зэрэг бүхий л хөтөлбөрийг цаг тухайд нь биелүүлсэн ч тун удалгүй компанитай үл ойлголцож эхэлжээ. Октавиагийн үзэж буйгаар тэд гэрээнд заасан мөнгийг төлөхгүй гэсэндээ түүнийг “гэрээг зөрчсөн” хэмээн худал гүтгэж байгааг нь тэсэх аргагүй болсон учраас асуудлыг хуулиар шийдвэрлүүлээд зогсохгүй дээрх дүн дээр нэмэн 700,000 ам.доллар нэхэмжилсэн аж. Одоогийн байдлаар “Sensa” компани албан ёсоор мэдэгдэл хийгээгүй байгаа нь тэдний байдлыг улам муутгаж байна. 

П.Сэлэнгэ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан