Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Нийслэлийн иргэд Богдхан ууланд таван чиглэлээр аялах боломж бүрдлээ

Хотын завгүй иргэд амралтын өдрөө эрүүл цэвэр агаарт өнгөрөөх, богино зайн аялал хийх сонирхолтой болсон энэ үед нийслэлд хамгийн ойр аяллын чиглэлүүдэд ая тухтай, аюулгүй орчин бүрдүүлэх шаардлагатай байна. Иймд эхний ээлжинд Богдхан ууланд явганаар аялагчдын ая тухыг хангах орчин бүрдүүлэхийг Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн холбогдох газруудад үүрэг болгосныхоо дагуу өнөөдөр зарим ажлын биелэлттэй биечлэн танилцлаа. Хийсэн тохижилттой танилцахын зэрэгцээ аяллын замуудыг нээж, иргэд олон нийтийг уриалан "Зайсан-Тэнгэр хад" чиглэлд хийсэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хагас өдрийн явган аялалд Монголын уулын хөтөчдийн холбоо, Уулчин Монгол нийгэмлэг, Эрүүл Монгол, UB хайкин клубын гишүүд болон түүний гэр бүлийнхэн нэгдсэн юм.

ССАЖЯ, Аялал жуулчлалын үндэсний төв, Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргаа хамтран Төрхурах, Манзушир, Зайсан, Хүрхрээгийн аманд явган аяллын 5 чиглэл тогтоож, зам жимийг цэвэрлэж, хаяг тэмдэглэгээ тавьж, амрах цэг, сүүдрэвч, цайлах ширээ сандал, бие засах газар, хогийн сав байрлуулж байна. Нийслэлээ тольдон харж, зураг бичлэг хийх боломжтой өндөрлөг хэсгүүдэд амралтын цэгүүд байгуулснаас гадна алсыг харагч дуран авайг ч аяллын замд суурилуулахаар төлөвлөж байна. Мөн тээврийн хэрэгсэлтэйгээ уулын энгэрт очих аялагчдад зориулан эхлэлийн цэгт зогсоол гаргах аж.
Нийслэлчүүдэд ойрхон, зардал чирэгдэлгүй аялах боломж бүрдүүлэхийн тулд Зайсангийн автобусны эцсийн буудлаас нэг чиглэлээ эхлүүлснийг Ерөнхий сайд сайшаалаа. Тусгайлан унаа машин, хоол хүнс, майхан хэрэгсэл бэлтгэж байж аялдаг, эрүүл агаарт гардаг гэсэн сэтгэлгээг халахад энэ мэт жижиг зүйлст ч анхаарах нь чухал. Туулсан болон үлдсэн зайн хэмжээ, амрах цэгийн дугаар зэргийг хаяг тэмдэглэгээндээ илүү ойлгомжтой бичих, сүүдрэвчийн дээврийг төмрөөр биш бороо салхины үед хүчтэй дуу чимээ гаргахгүй зөөлөн материалаар хийх, гал түлэх, жимс түүж болох газрыг тусгайлан зааж өгч тэмдэглэгээнд оруулах зэрэг санааг Ерөнхий сайд хэлж, тохижилтын ямар ч ажилдаа олон улсын стандартыг баримтлаарай гэж захилаа.

Эрүүл мэнддээ анхаардаг, хөдөлгөөнийг эрхэмлэдэг хэн ч нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж ирээд хагас өдөр уулын аялал хийгээд буцах боломжтой, ийм аялал ямар ч эм, эмчилгээнээс үр дүнтэй гэдгийг явган аялагчид хэлж байв. Үүний бодит жишээ болсон 87, 73 настай ахмадууд Богд уулын замд таарч, хөдөлгөөний гайхамшгийг залууст тайлбарлаж байв. Энэ өдөр гэр бүл, найз нөхдөөрөө алхаж яваа дотоодын аялагчид, бяцхан хүүхдээ дагуулан уулын дугуйгаар аялж, өндөр хаданд авиралт хийж буй гадаадын аялагчид цөөнгүй таарсан нь амралтын өдрүүдэд Богдхан уулыг зоригсод олширсныг илтгэж байв.

БОГДХАН УУЛЫН ЯВГАН АЯЛЛЫН ЗАМЫН ЧИГЛЭЛ, ЗАЙ
•    1.          Төрхурах – Цэцээ гүн                                           8.5 км
•    2.          Манзушир - Цэцээ гүн                                          8.4 км
•    3.          Зайсан - Дугуй цагаан - Баруун ширээт             4.5 км
•    4.          Зайсан - Тэнгэр хад                                             6.4 км
•    5.          Баянзүрхийн товчоо - Тэмээн хад                      3.1 км
Байгаль дэлхийдээ ойр байхыг, дархан цаазат баян хайрхан Богдхан уулнаасаа эрч хүч авахыг хүсэгч хэн бүхэн ая тааваараа эрүүл агаарт аялах нөхцөлийг ийнхүү бүрдүүлж эхэлсэн тул нийслэлчүүдийг явган аялалд уриалж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.



0 Сэтгэгдэл
mash saihan sanaa bna,bi demjij bna,deer ni nemj khelhed dalain tuvshnoos kheden metrt orgogdsoniig bichej baival aylaj baigaa khynd ilyy uram ugdog yum.bas khotoos garah zamd ni uuliin khuvtsas khereglel zardag delgyyr bairluulbal ih sain bna.bi ooroo ene chileleer olon jil khicheellej bna.bied mash sain ers oorchlolt orno.Yadaj ovol khaniad khatgaanaas khol bna,gyzeendee tyyrtej targan bolohgyi,manai erchyyd emegeichyyd oorsdiigoo neg kharaarai ichmeer,etsest ni khelhed archaagyi khyn targaldag yum ynen shyy
Ene aylal boloh ym bn tehdee gal tuimer hog hoeroo sain hyanaj shalgaarai ard iregdee
ЕРӨНХИЙ САЙД ГУАЙ АМАРЧ ДУУСДАГГҮЙЭЭ. АЖЛАА ХИЙГЭЭЧЭЭ. ДОЛЛАР ГЭЖ МАНГАС УЛС ОРНЫГ ЧИНЬ ЗАЛГИЖ БАЙХАД СУРАГЧИЙН ФОРМ,АЯЛАЛЫН МАРШРУТ ГЭЭД ТЭНЭГТЭЖ ӨГӨХ ЮМАА. ЭНИЙГ ЧИНЬ ХАРИУЦСАН САЙД,АЛБАН ХААГЧ БАЙГАА БИЗДЭЭ.ХҮНДЭЭ ХӨНГӨНӨӨС ӨГӨӨД МАНГАРТАЖ ӨГӨХ ЮМАА.
surguuli tsetserlegiin asuudlaa shiidmeer bna shu erunhii saidaa, aylalaar l uuriigu reklamdah yumaa
Тэр газрын зурагных нь зурагийг нь аваад тавчих ухаантай сэтгүүлч гэж байхгүй юм аа?
sain bn,estoi goe bn.aylaliin zmatai bnoo gedeg chin amraltiin udruuruu alhaij hebtehgui yabgan aylal hiigeed alhaad targalahgui bh bolomj gesne ug!!!bayarlalaa.oboo shiniig sanaachlagch hun bn shuu!amjilt husie
Хамгийн их уншсан