Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Майкл Дуглас, Катерина Зэта Жонес нар хэсэг хугацаанд тусдаа амьдарна


Холливудын хамгийн чимээгүй буюу элдэв хов живд өртдөггүй сайхан гэр бүлийн нэг бол яах аргагүй Майкл Дугласын гэр бүл байсан. Хэдийгээр насны зөрүү их ч хамгийн тохирсон хос хэмээн нэрлэгддэг тэдний амьдрал 13 жил үргэлжилсний эцэст тэд энэ бүхэнд цэг тавихаар шийджээ. Хосууд 1998 онд Францад болсон кино наадмын үеэр танилцаж, 2000 онд албан ёсоор гэрлэн Дайлан, Кейрис гэх хүү, охинтой болсон хэдий ч хосуудын аль аль нь сүүлийн жилүүдэд эрүүл мэнд нь тийм ч сайн байгаагүй. Тэд өнгөрөгч дөрөвдүгээр сард Манхаттенд болсон гала тоглолтоос хойш хэвлэлээр хамтдаа харагдаагүй. Энэ талаар “People” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Майкл “Би хүүхдүүддээ маш их хайртай. Хэн хүнд заяагаад байдаггүй сайхан гэр бүлийн амьдралыг хоёр ч удаа мэдэрсэн би азтай хүн” хэмээжээ. Харин Катеринийн хувьд тэрээр хамгийн сүүлд өнгөрсөн сард нээлтээ хийсэн “Red 2” кинонд дүр бүтээсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан