ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
“Бүх цыгануудын хаан” бароны тансаг оршуулга
“Бүх цыгануудын хаан” хэмээн өргөмжилдөг Флориан Чиоабын тансаг оршуулга Румынд болжээ. 58 настай тэрээр Туркт амарч байхдаа нас барсан байна. Флориан Чиоаба өөрийн эцэг Ион Чиоабаг нас барсны дараа 1997 онд бүх цыгануудын тэргүүнээр өргөмжлөгдсөн юм байна.
Румыны нийгэм судлаач Киприан Некулын үзэж байгаагаар бол Чиоаба цыгануудын эрхийг хамгаалах, тэдний нийгэмшүүлэхийн төлөөнөө тэмцэж тэднийг гудамжинд гуйлга гуйх, хулгай хийхгүй байхыг уриалдаг, хүүхэд эмэгтэйчүүдэд боловсрол эзэмшүүлэхийг эрмэлздэг хүн байсан гэнэ. Тэр бас 12 настай охиноо 15 настай хүүд гэргий болгож өгөх гээд охин нь сүмээс нулимс асгаруулан зугтаахыг хараад хүүхдүүдээ 16 нас хүрээгүй байхад нь гэрлүүлэхийг элэг нэгтнүүддээ уриалж байсан гэдэг.
Тэр бас цыгануудыг нутагта анэвтрэхийг хориглосон Францын шийдвэрийг цуцлуулах, цыгануудын парламент, шүүх байгуулахыг эрмэлзэж байжээ.
Албан ёсны тоогоор Румынд 620 орчим мянган цыган амьдардаг юм байна.
Тэр бас хамгийн баян цыган байсан гэдэг. Түүнийг жилдээ 50-80 сая еврогийн орлоготой байсан гэж ярьдаг.
Юутай ч тэр ертөнцийн мөнх бусыг үзүүлж хүү нь залгамжлах болон оршуулган дээр нь титмийг нь хүлээн авч өмссөн байна.
Ер цыгануудын оршуулах ёслол их тансаг, нарийн байдаг бол бүх цыгануудын тэргүүнээ хамгийн дээд зэргээр оршуулж ёслолд нь Румыны бүхий л нутгаас төлөөлөл ирэн долоон км орчим урт цуваа үүсгэн хүндэтгэл илэрхийлсэн байна.

0 Сэтгэгдэл