ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Уруулын будгаа арилгаж, банк хоослолцсон Ц.Дэлгэрмааг эрэн сурвалжилж байна
Хүнд атаархаад алахад бэлэн хүмүүс байх юм даа. Яаж ийгээд унагааж гутаах зорилготой.
Дороо баригдна ш дээ Ганц товч дараад л Хэн юм бол???
Дээгий амжилт
Бид мэдэж байгаа ш дээ Олон хавар нэгэндээ хүмүүс тэнэг биш
Дээгийгийн талаар цуу яриа тараасан тэр хэн гээч ?
2000 оны эхээр “Уруулын будаг” гэдэг чамин нэртэй дөрвөл охидын хамтлаг гарч ирээд тав зургаан жил Монголын рок, попын тайзанд өрсөлдөгчгүй шахам дуулж, бүжиглэцгээсэн билээ. Гэзэг үсээ солонгын долоон өнгөөр будаж, гадаад имиджээ тун ч зоригтой шинэлэг байдлаар бүрэлдүүлсэн “Уруулын будаг”-нууд Б.Долгион продюсерын уйгагүй зүтгэлийн үрээр охидын хамтлаг гэдэг шинэ төрлийн хөгжмийг Монголын урлагт гаргаж ирснийг хэн ч үгүйсгэхгүй биз ээ. “Хүрээ хүүхнүүд” дууг өөрсдөө гитараа тоглон тун ч донжтой дуулан гарч ирсэн дөрвөн өөр өнгийн “Уруулын будаг”-нуудын өнөөдрийн амьдрал ч өөр өөрийн өнгөөр туяарч байгаа сурагтай. Монголдоо бvгд урлагийн дээд мэргэжил эзэмшсэн “Уруулын будаг”-нууд ихэнх нь гадагшаа гарч хоёр дахь шатны дээд мэргэжлээ эзэмшицгээж тус тусын амьдралаа хөөж яваа. Харин адтай сэргэлэн, царайлаг бvсгvй гэгддэг хамтлагийн ахлагч Ц.Дэлгэрмаагийн тухай хамгийн сүүлийн үед нэгэн таагүй мэдээлэл тархаад байгаа нь дампуурлаа зарлаад тав, зургаан жил болж байгаа “Зоос” банкнаас нэлээдгүй хэмжээний мөнгө зээлчихээд тэр чигээрээ “усанд хаясан чулуу” шиг л алга болчихсон явдал нь гэнэ.
“Төрийн банк” нэртэй болж найдваргөй зээлдэгч нараасаа хэдэн бор юм аа ямар аргаар салгаж авахаа мэдэхгөй ацан шалаанд орсон банкныхан аргаа бараад хэвлэл мэдээллээр зарлаж, алдсан хvний арван тамыг эдэлж суудаг байна. “Зогсолтгүй эргэх хүчний бэлгэдэл Зоос банк”-ыг залгилцсан хvний тоо нэгээр нэмэгдэж тэр эрхэм нь “Уруулын будаг”-аа арилгасан Ц.Дэлгэрмаа бүсгvй болж. Түүнийг Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байгаа аж. Энэ тухай мэдээлэл ЦЕГ-ын вэб сайтад алга болсон болон эрэн сурвалжилж байгаа хүмүүсийн дунд нийтлэгджээ. Түүнийг 2011 оны арванхоёрдугаар сарын 13-наас хойш эрэн хайж байгаа бололтой.

С.Шархүү
5 Сэтгэгдэл
2020.03.29
2020.01.21
2020.01.21
2020.01.11
2020.01.11