Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Жү-доч М.Уранцэцэг дэлхийн аварга боллоо

Бразилийн нийслэл Рио-де-Женейро хотод болж байгаа жү-до бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа монголын тамирчдаас эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд барилдсан ОУХМ М.Уранцэцэг алтан медалийн эзэн боллоо.
Тэрээр жиндээ  В хэсэгт сугалаа татаж, эхний тойрогтоо хий мөргөж, хоёрдугаар тойргийн барилдаанд Украйны Марина Кротыг цэвэр, удаад нь  Колумбын Эблин Лукумиг мөн цэвэр, улмаар Кубын тамирчин Мария Селия Лабордег дахин цэвэр ялан хэсгээсээ гарсан байна.  Ингээд дараагийн барилдаанаа  Бразилийн жүдоч Сара Менезестэй хийж, олимпийн аваргыг нутгийнх нь дэвжээнд сөхрүүлснээр аваргын алтан медалийн төлөө өрсөлдөх эрх авчээ.  Аваргын төлөөх шийдвэрлэх барилдаанд М.Уранцэцэг 2010 оны дэлхийн аварга, Японы тамирчин Харуна Асамиг 2 минут 18 секундэд цэвэр ялж, алтан медалийн эзэн болсон байна.
 
Өчигдөр мөн эрэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ Д.Амартүвшин мөнгөн медаль хүртсэн байна.                    
Олон улсын жүдо бөхийн холбооноос баталсан шинэ дүрмийн дагуу болж байгаа энэ тэмцээний татамид  дэлхийн 123 орны 680 тамирчин хүчээ үзэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан