ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Майк Тайсон архи, хар тамхигүйгээр амьдарч чадахгүй нь гэнэ
Домогт боксчин Майк Тайсон би архинаас болоод үхлийн ирмэг дээр байна, гэхдээ уг нь үхэхийг хүсэхгүй байна хэмээн дуулиантай мэдэгдэл хийлээ. Тэрээр архи, хар тамхинаас болоод миний бие улам муудсаар байна, гэхдээ алийг нь ч хэрэглэхгүйгээр сайндаа л зургаа хоновол дээдийн заяа гэжээ. Би бол архигүйгээр байж чаддаггүй архаг архичин, хэзээ нэгэн цагт энэ рүү эргэн орохгүй байж болох байгаа гэж найдах юм, амьдралаа өөрчилмөөр байна шүү дээ гэж арга тасарсан байдалтай хэлжээ.
Майк Тайсон рингэнд 50 удаа ялсны 44-ийг нь нокаутаар ялж байсан юм. 1986 онд тэр дэлхийн хамгийн залуу аварга болж Олон улсын боксын холбоо, Бүх дэлхийн боксын зөвлөл, Дэлхийн боксын нийгэмлэгийн хүнд жингийн дэлхийн аварга болж байсан юм.
Харамсалтай нь тэр рингнээс гадна дуулиант гэмт хэргүүдээрээ бас алдаршсан гэж болно. 1992 онд хүчингийн хэргээр 6 жилийн ял аваад гурвыг нь эдэлсэн бол 1998 онд авто осол гаргаж нөгөө жолоочийгоо зодсон хэргээр 3,5 жилийн ял авсан. Мөн 2008 онд хар тамхи хэрэглэн мансуурсан үедээ машин жолоодсон хэргээр бас ял авч байлаа. Боксын нь карьер дуусаад байхдаа тэрээр 2003 онд дампуурсан юм.

0 Сэтгэгдэл