Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
1000-аас дээш жилээр хоригдох зургаан хүн

Дэлхийн улс орнуудад хуулийн тогтолцоондоо хорих ялыг түгээмэл өгдөг. Гэхдээ энэ нь янз бүр, зарим нь бүр хүний амьдрах настай огт холбоогүй байх нь ч бий. Хэчнээн аймшигтай хэрэг өдүүлсэн байлаа ч гэсэн, тэр нөхөр мянган жилийнхээ ялыг гүйцэхгүй нь ойлгомжтой. Гэхдээ л нэг байтугай ямнган жилийн ял өгсөн тохиолдол зарим улсын шүүхийн түүхнээ байгаа л юм даа.
1.    Амьдралынхаа сүүлчийг мөчийг хүртэл...дээр нь нэмээд 1000 жил..

АНУ-ын иргэн, пуэрторика гаралтай Ариэль Кастро гэгч Кливленд хотноо өөрийнхөө сууцанд гурван эмэгтэйг 10 жилийн турш хорин, хүмүүн бусаар хүчирхийлж зодож дарамталж байсан нь илэрч саяхан баригдсан. Аманда Берри, Жина ДеХесус, Мишель Найт нарыг хулгайлж, хууль бусаар хорин, хүмүүс бусаар хүчирхийлж байсных нь төлөө бүх насаар нь хорьж дээр нэмээд 1000 жилийн хорих ял өгсөн. Гэхдээ өршөөл үзүүлж урьдчилан суллах  эрхгүйгээр......

2.    25 амьдралтай нь тэнцэх хугацаагаар


Онц хэрцгийгээр хүний амь нас хөнөөснийх нь төлөө бүх насаар нь хорих бол шударга ёсонд нийцэх биз. Харин 25 хүний амь насыг ингэж хөнөөсөн бол яахав. 1970-71 онд Калифорни мужид цагаач ажилчдаас 25 хүний амийг хөнөөсөн АНУ-ын иргэн Хуан Коронд амийг нь хөнөөсөн хүн бүрийнх нь төлөө  бүх насаар нь хорих ял өгсөн. Өөрөөр хэлбэл 25 удаа бүх насаар нь хорино гэсэн үг. Тэгэхээр америк эрэгтэйн дундаж нас 61 гэж тооцвол Хуан Корона торны цаана 1525 жил суух болж байна.

3.    Цаазалж болохгүй


Цуврал алуурчдын хамгийн алдартай төлөөлөгчдийн нэг Бобби Жо Лонгод америкийн шүүх 1985-1986 онд хүмүүсийн амийг нь хөнөөсөн хэргийг авч үзээд нэг хүнийг алсных нь төлөө 5 жил, дөрвөн хүнийг хөнөөсөн хэрэгт нь тус бүр 99 жил, 28 хүнийг алсны нь төлөө тус бүр бүх насаар нь хорих ял,  өөр нэгнийг алсны нь төлөө цаазаар авах ял өгсөн. Зарим мэдээллээр бол тэр өнөө ч гэсэн Флоридагийн нэгэн шоронгийн цаазлуулах яв авсан хүний ганцаарчилсан камерт хоригдож байгаа гэдэг. Түүнд оноосон энэ ялыг мөн л америк хүний дундаж насаар үржүүлэн тооцож үзвэл нийтдээ 2305 жил болж байгаа юм.

4.    Өршөөл гуйхын өмнө сайн бодох хэрэгтэй

АНУ-ын Оклахома хотын шүүх иргэн Даррон Бенналфорд Андерсонд 1993 онд хүчирхийлэл, хулгай, хүн хулгайлсан хэргийн нь төлөө 2200 жилийн ял өгсөн. Гэтэл Даррон хэргийг нь нягталж үзэхийг хүсч шүүхэд өргөдөл өгсөн байна. Хахрамсалтай нь шүүх өргөдлийг нь хүлээн авч нягталж үзээд харин ч ташаа ял оногдуулж гэж үзэн ялын хэмжээг нь 11 мянган жил хорих ялаар сольжээ.

5.    Дахиад л Оклахомагийн иргэн


Насанд хүрээгүй зургаан ч хүүхдийг хүчирхийлсэн Чарльз Скотт Робинсонд Оклахамагийн шүүх 1994 онд ял оноосон. Тэгэхдээ нэг хүүхдийг хүчирхийлснийх нь төлөө 5000 жилийн ял өгснөөр тэр нийтдээ 30 мянган жил шоронд суух болсон байна.

6.    Азгүй муу шуудан хүргэгч 384 мянган жил шоронд суух шахав

Чарльк Робинсоны ял ч бас гайгүй ээ.
Америкийн Пальма-де-Майорка хотын шуудан хүргэгч Габриэль Гранадос бол ажилдаа хариуцлагагүй хандсаны улмаас 42768 захидал, илгээмжийг эзэнд нь хүргэлгүй саатуулсан нэгэн. Шүүх хэргийг авч үзээд эзэндээ хүрээгүй захидал, илгээмж бүрийн төлөө 9 жилийн ял онох нь зүйтэй гэж үзэж. Ингэхээр хөөрхий 22 настай шуудан зөөгч маань нийтдээ 384912 жил шоронд суух болж царай  барайх нь тэр. Гэхдээ шүүх хэргийн нөхцөл байдал, Габриэлийн буруугаа хүлээсэн зэргийг харгалзаад ялыг нь хөнгөлж 14 жил 2 сар хорихоор шийдвэрлэсэн байна. Хөнгөн туссан байгаа биз.

0 Сэтгэгдэл
Zarim neg adguusiig heden myngan jil ch horison bagadana. Uhseniih ni daraa ch ysiig ni hirih heregtei...
ter zahidal etrin yl bol dendneeee aria sonin shosss
монгол ч америкийн дэргэд жинхэнэ хүнлэг энэрэнгүй ардчилсан орон юм гэхдээ энэ нь зөвхөн мөнгөтэй хүмүүст л хамаарна
Хамгийн их уншсан