Тулгар төрийн 2222, Их Монгол Улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн Үндэсний их баяр наадмаар найм давж Монгол Улсын гарьд цол хүртсэн Батнасангийн Гончигдамбад нутгийнхан нь энэ сарын 23-нд хүндэтгэл үзүүлэхээр болжээ. Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Б.Гончигдамба энэ жилийн баяр наадамд үзүүрлснээр Завхан нутгаас 71 жилийн дараа үзүүр бөхөөр шалгарсан юм. Өмнө нь, Улсын арслан Б.Сангасүрэн үзүүрт үлдэж байснаас хойш төрийн наадмын тэргүүнд барилдаж чадалгүй явсаар өнөө жилийг хүрсэн юм. Мөн тэрээр урамтай сайхан барилдаж Монгол Улсын гарьд цол хүртсэнээр Завхан аймаг Ардын хувьсгалаас хойшхи хамгийн олон гарьдтай аймаг болсон. Завханчууд одоо шинэхэн гарьдаасаа үүнээс ч илүү амжилтыг хүлээж буй нь тодорхой биз ээ.