Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Цагдаагийнхны эрээд байгаа Г.Буяндорж Зүүнхараад яваа юм биш үү

Цагдаагийн газрынхны улс оронд даяар эрээд олохгүй байгаа Г.Буяндорж өнөөдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд, тодруулбал Зүүнхараад аварг Г.Эрхэмбаярын наадамд очин наадаж явж магадгүй байна.
Манай цагдаагийнхан “Ноёд” группын ерөнхий захирал Г.Буяндоржийг улсын хэмжээнд эрэн сурвалжилж байгаагаа зарласан. Түүнийг бусадтай бүлэглэн, их хэмжээний мөнгө угаасан гэх хэрэгт сэжиглэн 2013 оны эхнээс Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар шалгаж эхэлсэн юм байна. байсан ч мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан хэрэгт буруутган эрэн сурвалжилж байгаа юм байна. Тэр ч бүү хэл гэрийг нь битүүмжиллээ л  гэсэн.
Түүнд энэ сарын 12-ны өөр зарлан дуудах бичиг өгч 13-ны өдөр цагдаагийн газарт ирнэ үү гэсэн бичгээ гэрийн нь хаалган дээр наажээ.  Гэсэн ч Г.Буяндорж дуудсан цагт ирээгүйгээс түүнийг мөрдөн байцаалтаас зугтаасан гэж эрэн сурвалжилж байгаа юм байна.
Харин энэ жилийн  Үндэсний их баяр наадмаар ес даван түрүүлж, Монгол Улсын аварга цол хүртсэн Г.Эрхэмбаярт хүндэтгэл үзүүлж, цолыг нь мялаах наадам өнөөдөр түүний төрсөн нутаг Сэлэнгэ аймгийн Мандал суманд болж байгаа болохоор цагдаагийнхны эрээд байгаа Г.Буяндорж тэнд наадаж яваа юм биш үү.
Учир нь Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр “Ноёд” группын нэр дээр явдаг, сэжигтэн Г.Буяндорж түүнийг ивээн тэтгэгч учраас аваргын наадам дээр байхаас зайлахгүй. Тэгээд ч “Ноёд” групп Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулдаг болохоор  энэ наадамд хандив тусламж үзүүлсэн гэсэн мэдээ ч байна.

0 Сэтгэгдэл
Barigdah gej baij naadaj yavdag muu tsairsan luivarchin be,hulhi ariunaatai taarsan baliar amitad
Хамгийн их уншсан