Жүжигчин Линдсей Лохан Опра Уинфригийн ток шоугийн зочноор уригджээ. Мансууруулах бодис, архинд донтож, гурван сарын эмчилгээ хийлгээд гарч ирээд удаагүй Линдсей Лохан хэвлэлд дэлгэрэнгүй ярилцлага өгч байгаа нь анхны удаагийнх болж байна. Тэрээр ярилцлагадаа өөрийнх нь хамгийн том дайсан бол өөрөө гэдгээ хүлээн зөвшөөрчээ.
Амьдралаа өөрчлөх зорилго тавиад байгаа жүжигчин өнгөрсөн хугацаанд алдсан он жилүүдээ нөхөж, урлагийн карьераа өсгөхийн тулд хэрхэн хичээж байгаагаа телевизийн реалити нэвтрүүлгээр харуулах гэнэ. Найман ангитай баримтат кино маягийн реалити нэвтрүүлгийг хийх гэж байгаа бөгөөд ирэх жил дэлгэцэнд гарах юм байна.
Линдсей Лоханы хамгийн сүүлд тоглосон кино “The Canyons” нээлтээ хийсэн долоо хоногтоо ердөө 31 мянган ам.доллар олж, бүтэлгүйтсэн ч жүжигчин, найруулагч Бен Аффлек түүнд шинэ киноныхоо дүрийг санал болгосон гэнэ.