ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Монголын жүдо бөхийн амжилтын нууц: Уламжлалаас орчин үе рүү
Жүдо өдгөө Монголд тэргүүлэх зэргийн спорт болсон гэдэгтэй маргах зүйл үгүй. Монголын уламжлалт бөхийн спорт монголчуудын зүрх сэтгэлд оршсоор байдгийн учир баяр наадмынхаа нэг хэсэг нь болдог шиг тэртээ 2008 оны Бээжингийн олимпын 100 кг-ын жинд Найдангийн Түвшинбаярын авчирсан олимпын аваргын алтан медаль жүдо хэмээх спортыг монголчуудын хувьд онцгой спорт болгож чадсан юм. “Жүдог өнөөдөр улс орон даяараа хүлээн зөвшөөрдөг боллоо. Гагцхүү энэ байр сууриа л цааш хадгалж явах нь чухал. Үүний тулд бид хүүхэд залуустаа суурилсан сургалтын хүчирхэг програмыг хөгжүүлэх хэрэгтэй байгаа юм” хэмээн Үйдвэр хөдөө аж ахуйн яамны сайд, Монголын Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч ноён Х.Баттулга ярьж байна.
“Нүүдэлчдийн уламжлалт соёл болоод орчин үеийн хөгжил дэвшил хоорондоо дэнслэн байгаа энэ цаг үе, нийгмийн хувьд жүдогийн үнэт зүйлийг залуустаа мэдрүүлж, сурган хүмүүжүүлэх нь чухал. Өнөөдөр жүдогийн аваргууд маань бүх монголчуудын үлгэр дуурайл нь болсон” хэмээн тэрээр ярьсан юм.
Найдангийн Түвшинбаяр үндэсний баатар боловч тэрээр Монголын жүдочдоос дэлхийн хэмжээнд өндөр амжилт үзүүлсэн хамгийн анхны тамирчин биш ээ.
Улаанбаатараас хэдэн цаг яваад хүрэх Эрдэнэт хэмээх жижиг хотод Олон улсын жүдогийн холбооны төлөөлөгчид Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбатын хамт очиж, 1996 оны Хо Ши Миний Азийн аваргаас алтан медаль хүртэж байсан -60 кг-ын тамирчин Д.Нармандахтай уулзлаа. Тэрээр мөн тэр ондоо Атлантын зуны олимпоос хүрэл медаль хүртсэн юм. Түүний хүртсэн хүрэл медаль тухайн цаг үедээ Монголын баг тамирчдын цорын ганц медаль нь байж.
“Япон кино үзээд л бүх найзууд маань жүдогоор хичээллэхээр хорхойсч билээ. Тэр үед би 11 настай байлаа. Гэвч бэлтгэл сургууль хийнэ гэдэг амаргүй байснаас найзууд маань бүгд замаасаа буцаж, би ганцаараа үлдсэн дээ” хэмээн Д.Нармандах ярив. Түүний хамгийн анхны олон улсын дэвжээ Францын Лион хотод болсон тэмцээнийх байж. Их л адал явдалтай, сонин содон санагдсан тэр тэмцээнээс түүнд хамгийн их таалагдсан зүйл нь жүдогийн өмсгөл өмсөх байсан гэж тэрээр одоо дурсч сууна. Жүдогийн өмсгөлөө өмсөхөөр нэг л их хүчтэй болсон мэт санагддаг учраас тэр гэнэ.
Жүдо таны хувьд юу вэ гэсэн асуултад Д.Нармандах шуудхан л “Энэ бол урлаг. Жүдо амьдралд минь аз жаргал авчирсан. Жүдогоос би бүхнийг суралцсан. Азийн аварга, Атлантын олимпын дараа эхнэртэйгээ учирч, амьдрах орон сууцтай ч болсон. Энэ спорт хүүхдүүдэд их зүйл өгнө дөө” хэмээн хариулсан юм.
Спортоос олсон нэр хүнд түүнийг амьдралаа дээшлүүлэхэд тус болсон нь гарцаагүй. Тэр амжилт гаргасан учраас амьдрал ахуйгаа ч сайжруулж, олон түмэнд танигдан, одоо хүртэл олны хүндлэл хүлээж явна.
Д.Нармандах барилдахаа больсноос хойш, үндэсний багийнхаа дасгалжуулагч /2008 оны Бээжингийн олимп/ болж, хүүхэд залууст зааж сургах болжээ. “Би одоо ч дасгал сургуулиа хийсээр явна. Хүүхдүүдтэй ажиллаж байна. Тэдэнд жүдогийн спортын сайн сайхныг мэдрүүлж, энэ спортод дурласан сэтгэлээ өвлүүлж өгөхсөн гэж хичээж явна. Би дөрвөн хүүтэй. Гурав нь жүдогоор хичээллэж байна. Хамгийн бага хүү минь л жүдод ороогүй байна даа. Гэхдээ тэр маань ердөө зургаахан сартай. Би том хүүгээ л жүдогоор хичээллэ гэж хэлсэн юм. Харин хоёр дүү нь ахыгаа дагаад л хичээллээд эхэлсэн. Хүүхдүүд маань бүгдээрээ л жүдод дуртай” гэж тэр ярьсан юм.
“Татамид гарсан залуу тамирчдад юу гэж захидаг вэ гэж үү? Хамгийн чухал зүйл бол техник, маш сайн техник. Энэ сахилга баттай спортод өрсөлдөгчөө, мөн бүх үеийн тамирчдаа хүндэтгэх ёстой. Би багадаа эрэгтэйчүүдийн багийн ахлах дасгалжуулагч Баттулга багшаа их хүндэлж биширдэг байлаа. Тэр үнэхээр онцгой хүчтэй өрсөлдөгч байсан шүү” хэмээн Д.Нармандах ярив.
Үнэн хүндлэл гэдэг хэзээд ч мэдрэгдсээр байдаг ажээ. Д.Нармандахтай уулзах үеэр холбооны төлөөлөгчидтэй хамт Д.Баттулга багш явсан юм. 1989 оны Белградын ДАШТ-ий хүрэл медальт энэ багшийг одоо ч олон түмэн хүндлэн хайрласаар байдаг ажээ. Гудамжаар явахад нь таарсан хүмүүс түүнд залуусыг сургаж, амжилтад хүргэж байгаад нь талархан баяр хүргэнэ.
Хэрвээ Монголын жүдо бөхийн амжилтад нууц гэж байдаг бол тэр нь “Монгол гэрээс л эхтэй” хэмээн тэрээр ярина. “Монголын ард түмний амьдралын амаргүй нөхцөл жүдо хөгжих нэг үндэс болсон. Өнөөгийн залуу үеийнхний дийлэнх нь л хотод амьдарч байна. Ийм нөхцөлд тэдний урам зоригийг бадрааж хөгжүүлнэ гэдэг улам бүр хэцүү болж байна. Харин Нармандах бол багаасаа л гэр орныхоо өдөр тутмын ажилд тусласаар, тэр нь өөрт нь дасгал сургууль болж, бяр хүч суулгасан юм. Гэхдээ бас нэг чухал юм бий. Тэр бол жүдогоор хичээллэх хүсэл сонирхол юм. Хүүхэд залуус жүдогоос сэтгэл ханамж гэдгийг олох ёстой. Тэр цагт бусад нь аяндаа болно” гэж Д.Баттулга багш ярив.
Яг энэ яриан дээр Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат нэмж онцлон хэлсэн нь “Монголчууд бид бөхийн арвин баялаг уламжлалтай ард түмэн. Тэнцвэр, босоо байрлал, хүч бяр гээд үндэсний бөх болон жүдогийн хоорондох ижил төстэй чанарууд нь жүдог хөгжүүлэхэд чухал үндэс болно. Гэхдээ өнөөдрийн хувьд холбооны ерөнхийлөгч Х.Баттулгын удирдлага дор манай холбоо залуу үеэ сургаж дасгалжуулах, энэ спортоор дамжуулан үнэт чанарыг нь тэдэнд суулгах талаар онцгойлон анхаарч байна. Олон улсын жүдо бөхийн холбооны туслалцаатайгаар бид Жүдо бөхийн хүүхдийн сургалтын программ гаргахаар ажиллаж байна. Бидний ирээдүй үүн шиг төсөл хөтөлбөрүүдээс хамаарах болно” гэсэн юм.
Монголын жүдо бөхийн холбооны зорьж буй бас нэг зүйл бол эмэгтэйчүүдээ энэ спортоор амжилтад хүргэх. 2008 оны Бээжингийн олимпоор Н.Түвшинбаяр алтан медаль авсны дараа манай бүх охид, хөвгүүд олимпын аварга болохыг хүсч мөрөөддөг болсон. Манай эмэгтэй баг тамирчид сайжирсаар байгаа нь өөр олон охидыг жүдод татаж байгаа хэмээн М.Бөхбат ярьсан юм.
Д.Нармандахтай уулзаж ярилцсаны дараа Монголын жүдогийн талаар илүү ихийг олж мэдэхээр төлөөлөгчид хөдөө нутаг руу гарлаа. Хэдэн цаг амаргүй зам туулан, хэдэн мянган эргэлт хийсний эцэст аян замын шагнал гэлтэй хөдөө талын үзэсгэлэнт байгаль дунд бид зорьсон газраа ирлээ. Энэ хөдөө нутагт монгол гэрийнхээ хаяанд хэсэг залуу жүдоч дасгал сургуулиа хийж байгаа ажээ. Хотын спорт төвөөс огт өөр энэ газар 30 шахам хүүхэд жүдогоор хичээллэн байх нь Нармандахын хэлсэн “Техник, уран гоё техник, урлаг” гэдгийг л чухам санагдуулна. Биднийг ийн очих үед Олон улсын жүдо бөхийн холбооны төлөөлөгч Николас Месснер холбооныхоо Монголд өгч буй хандивын нэг хэсэг болох жүдогийн өмсгөлийг тамирчин хүүхдүүдэд бэлэглэсэн юм.
Олон улсын жүдо бөхийн холбооны санаачлан Монголын жүдо бөхийн холбооны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй энэ спортыг хөгжүүлэх төлөвлөгөөний өөр нэг чухал хэсэг болох Мөрөн хотын жүдогийн клубт бид зочиллоо. Энд бас л амьдралын нөхцөл сайнгүй, зуны сайхан улирал ч тэрхүү үнэнийг нууж чадахааргүй байв. Нэгдүгээр сургуулийн хичээлийн нэг танхимыг бэлтгэлийн заал болгон ашиглаж буй энэ газарт дэвсгэр матрасыг нь гараар оёжээ. Өвөлдөө -40 хэм хүртэл хүйтэрдэг энэ газар Даваадорж дасгалжуулагч бүх цаг зав, эрч хүчээ энэ клубтээ зориулдаг нэгэн. Нүүр дүүрэн инээмсэглэл тодруулан ярих Даваадорж багш өдөр тутамдаа 60 хүүхэд, насанд хүрсэн 30 хүн дасгалжуулж байна. Түүний мөрөөдөл бол хэзээ нэг өдөр олимпын тэмцээнд шавиа дагуулан явах гэнэ.
Бидний долоо хоногийн үйл ажиллагаанаас хамгийн гайхалтай үе нь цаатныд зочилж, цаатан хүмүүстэй уулзсан явдал байлаа. Улсынхаа алс умардад оршин суух цаатны ертөнцөд 60 гаруй өрх айлын 400 гаруй хүн бусад хүн зон болоод мэдээллээс таслагдсан мэт алслагдмал амьдрах атлаа жүдогийн аваргуудынхаа тухай мэдэх нь гайхалтай. Ийм алс хол газар, урц майханд амьдарч байгаа эгэл ард хүртэл жүдогийн спортыг мэдэж байна гэдэг магадгүй Монголын жүдогийн амжилтын нэг нууц биз ээ. Нэгэн долоо хоногийн аялал Москвагийн жүдо бөхийн гранд сламын тэмцээний дүрсийг Хөвсгөл нуурын эрэг дээр телевизийн бяцхан дэлгэцээр үзсэнээр өндөрлөв. “Жүдо бөх ингэж л Монголын нийгэмд уусан нэвтэрч байна. Үүний ч тулд бид ажиллаж байна” хэмээн М.Бөхбат хэлсэн юм.
Монголын жүдо бөхийн холбооны нөр их хичээл зүтгэл, үндэсний баатар болтлоо өндөр амжилт үзүүлсэн жүдо бөхийн аваргууд, мөн бөхийн спортын арвин баялаг туршлага нь жүдогийн спортыг Монголд өндөр нэр хүндтэй, нөлөөтэй спорт болгож чаджээ. Олон улсын жүдо бөхийн холбооны дэмжлэг, төсөл хөтөлбөрүүдийн тусламжтайгаар ирэх сар, жилүүдэд энэ амжилтаа улам бататгах биз ээ. Энэ сарын эхээр Майамигийн гран при тэмцээний ялалтын тавцанд Монголын баг тамирчид зогссон нь дараа үеийн аваргууд аль хэдийнэ гарч ирснийг зарлалаа. Жүдо бөхийн хүүхдийн хөтөлбөр нь ирээдүйд хүүхэд багачуудыг жүдогийн спортод оруулж, энэ спортын үнэт чанарыг олж авахад нь ихээхэн хувь нэмэр оруулах биз ээ. Өнөөдөр Монголд жүдо бөхийн 120 клубт 18 мянган жүдоч энэхүү спортоор хичээллэж байна.
JUDA BOHIIG UNEN SETGELEESEE JENKO AMILUUSAN ULAM ONDOR AMJILT HUSEY.
judogiin hogjild untei huvi nemer oruulsan buural gansuh agsaniig dursahgui ymdaa.ter hun jinhene judog hogjuuleh gej zorij yavsan.bas tsever judog
Энэ оны долдугаар сард түүхэнд анх удаа Олон улсын жүдо бөхийн холбооны гран при тэмцээн Монголд зохион байгуулагдлаа. Дэлхийн жүдогийн туртэй нэгтгэн зохион байгуулсан энэ үйл явдал жүдо бөхийн спортыг өндөр түвшинд хөгжүүлэх нөөц бололцоотой гэдгээ аль хэдийнэ баталсан энэ улсад итгэл хүлээлгэж буйг харуулсан юм. Олон улсын тэмцээн уралдаанд тогтмол оролцдогийн хувьд Монголд жүдог хөгжүүлнэ гэх зүйлгүй, угаасаа жүдогийн хүчирхэг орон билээ.
Монголын анхны баатрууд
Жүдо өдгөө Монголд тэргүүлэх зэргийн спорт болсон гэдэгтэй маргах зүйл үгүй. Монголын уламжлалт бөхийн спорт монголчуудын зүрх сэтгэлд оршсоор байдгийн учир баяр наадмынхаа нэг хэсэг нь болдог шиг тэртээ 2008 оны Бээжингийн олимпын 100 кг-ын жинд Найдангийн Түвшинбаярын авчирсан олимпын аваргын алтан медаль жүдо хэмээх спортыг монголчуудын хувьд онцгой спорт болгож чадсан юм. “Жүдог өнөөдөр улс орон даяараа хүлээн зөвшөөрдөг боллоо. Гагцхүү энэ байр сууриа л цааш хадгалж явах нь чухал. Үүний тулд бид хүүхэд залуустаа суурилсан сургалтын хүчирхэг програмыг хөгжүүлэх хэрэгтэй байгаа юм” хэмээн Үйдвэр хөдөө аж ахуйн яамны сайд, Монголын Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч ноён Х.Баттулга ярьж байна.
“Нүүдэлчдийн уламжлалт соёл болоод орчин үеийн хөгжил дэвшил хоорондоо дэнслэн байгаа энэ цаг үе, нийгмийн хувьд жүдогийн үнэт зүйлийг залуустаа мэдрүүлж, сурган хүмүүжүүлэх нь чухал. Өнөөдөр жүдогийн аваргууд маань бүх монголчуудын үлгэр дуурайл нь болсон” хэмээн тэрээр ярьсан юм.
Найдангийн Түвшинбаяр үндэсний баатар боловч тэрээр Монголын жүдочдоос дэлхийн хэмжээнд өндөр амжилт үзүүлсэн хамгийн анхны тамирчин биш ээ.
Улаанбаатараас хэдэн цаг яваад хүрэх Эрдэнэт хэмээх жижиг хотод Олон улсын жүдогийн холбооны төлөөлөгчид Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбатын хамт очиж, 1996 оны Хо Ши Миний Азийн аваргаас алтан медаль хүртэж байсан -60 кг-ын тамирчин Д.Нармандахтай уулзлаа. Тэрээр мөн тэр ондоо Атлантын зуны олимпоос хүрэл медаль хүртсэн юм. Түүний хүртсэн хүрэл медаль тухайн цаг үедээ Монголын баг тамирчдын цорын ганц медаль нь байж.
“Япон кино үзээд л бүх найзууд маань жүдогоор хичээллэхээр хорхойсч билээ. Тэр үед би 11 настай байлаа. Гэвч бэлтгэл сургууль хийнэ гэдэг амаргүй байснаас найзууд маань бүгд замаасаа буцаж, би ганцаараа үлдсэн дээ” хэмээн Д.Нармандах ярив. Түүний хамгийн анхны олон улсын дэвжээ Францын Лион хотод болсон тэмцээнийх байж. Их л адал явдалтай, сонин содон санагдсан тэр тэмцээнээс түүнд хамгийн их таалагдсан зүйл нь жүдогийн өмсгөл өмсөх байсан гэж тэрээр одоо дурсч сууна. Жүдогийн өмсгөлөө өмсөхөөр нэг л их хүчтэй болсон мэт санагддаг учраас тэр гэнэ.
Жүдо таны хувьд юу вэ гэсэн асуултад Д.Нармандах шуудхан л “Энэ бол урлаг. Жүдо амьдралд минь аз жаргал авчирсан. Жүдогоос би бүхнийг суралцсан. Азийн аварга, Атлантын олимпын дараа эхнэртэйгээ учирч, амьдрах орон сууцтай ч болсон. Энэ спорт хүүхдүүдэд их зүйл өгнө дөө” хэмээн хариулсан юм.
Спортоос олсон нэр хүнд түүнийг амьдралаа дээшлүүлэхэд тус болсон нь гарцаагүй. Тэр амжилт гаргасан учраас амьдрал ахуйгаа ч сайжруулж, олон түмэнд танигдан, одоо хүртэл олны хүндлэл хүлээж явна.
Д.Нармандах барилдахаа больсноос хойш, үндэсний багийнхаа дасгалжуулагч /2008 оны Бээжингийн олимп/ болж, хүүхэд залууст зааж сургах болжээ. “Би одоо ч дасгал сургуулиа хийсээр явна. Хүүхдүүдтэй ажиллаж байна. Тэдэнд жүдогийн спортын сайн сайхныг мэдрүүлж, энэ спортод дурласан сэтгэлээ өвлүүлж өгөхсөн гэж хичээж явна. Би дөрвөн хүүтэй. Гурав нь жүдогоор хичээллэж байна. Хамгийн бага хүү минь л жүдод ороогүй байна даа. Гэхдээ тэр маань ердөө зургаахан сартай. Би том хүүгээ л жүдогоор хичээллэ гэж хэлсэн юм. Харин хоёр дүү нь ахыгаа дагаад л хичээллээд эхэлсэн. Хүүхдүүд маань бүгдээрээ л жүдод дуртай” гэж тэр ярьсан юм.
“Татамид гарсан залуу тамирчдад юу гэж захидаг вэ гэж үү? Хамгийн чухал зүйл бол техник, маш сайн техник. Энэ сахилга баттай спортод өрсөлдөгчөө, мөн бүх үеийн тамирчдаа хүндэтгэх ёстой. Би багадаа эрэгтэйчүүдийн багийн ахлах дасгалжуулагч Баттулга багшаа их хүндэлж биширдэг байлаа. Тэр үнэхээр онцгой хүчтэй өрсөлдөгч байсан шүү” хэмээн Д.Нармандах ярив.
Хүндлэл бол жүдогийн үнэт чанар
Үнэн хүндлэл гэдэг хэзээд ч мэдрэгдсээр байдаг ажээ. Д.Нармандахтай уулзах үеэр холбооны төлөөлөгчидтэй хамт Д.Баттулга багш явсан юм. 1989 оны Белградын ДАШТ-ий хүрэл медальт энэ багшийг одоо ч олон түмэн хүндлэн хайрласаар байдаг ажээ. Гудамжаар явахад нь таарсан хүмүүс түүнд залуусыг сургаж, амжилтад хүргэж байгаад нь талархан баяр хүргэнэ.
Хэрвээ Монголын жүдо бөхийн амжилтад нууц гэж байдаг бол тэр нь “Монгол гэрээс л эхтэй” хэмээн тэрээр ярина. “Монголын ард түмний амьдралын амаргүй нөхцөл жүдо хөгжих нэг үндэс болсон. Өнөөгийн залуу үеийнхний дийлэнх нь л хотод амьдарч байна. Ийм нөхцөлд тэдний урам зоригийг бадрааж хөгжүүлнэ гэдэг улам бүр хэцүү болж байна. Харин Нармандах бол багаасаа л гэр орныхоо өдөр тутмын ажилд тусласаар, тэр нь өөрт нь дасгал сургууль болж, бяр хүч суулгасан юм. Гэхдээ бас нэг чухал юм бий. Тэр бол жүдогоор хичээллэх хүсэл сонирхол юм. Хүүхэд залуус жүдогоос сэтгэл ханамж гэдгийг олох ёстой. Тэр цагт бусад нь аяндаа болно” гэж Д.Баттулга багш ярив.
Яг энэ яриан дээр Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат нэмж онцлон хэлсэн нь “Монголчууд бид бөхийн арвин баялаг уламжлалтай ард түмэн. Тэнцвэр, босоо байрлал, хүч бяр гээд үндэсний бөх болон жүдогийн хоорондох ижил төстэй чанарууд нь жүдог хөгжүүлэхэд чухал үндэс болно. Гэхдээ өнөөдрийн хувьд холбооны ерөнхийлөгч Х.Баттулгын удирдлага дор манай холбоо залуу үеэ сургаж дасгалжуулах, энэ спортоор дамжуулан үнэт чанарыг нь тэдэнд суулгах талаар онцгойлон анхаарч байна. Олон улсын жүдо бөхийн холбооны туслалцаатайгаар бид Жүдо бөхийн хүүхдийн сургалтын программ гаргахаар ажиллаж байна. Бидний ирээдүй үүн шиг төсөл хөтөлбөрүүдээс хамаарах болно” гэсэн юм.
Монголын жүдо бөхийн холбооны зорьж буй бас нэг зүйл бол эмэгтэйчүүдээ энэ спортоор амжилтад хүргэх. 2008 оны Бээжингийн олимпоор Н.Түвшинбаяр алтан медаль авсны дараа манай бүх охид, хөвгүүд олимпын аварга болохыг хүсч мөрөөддөг болсон. Манай эмэгтэй баг тамирчид сайжирсаар байгаа нь өөр олон охидыг жүдод татаж байгаа хэмээн М.Бөхбат ярьсан юм.
Уламжлалын амин сүнс
Д.Нармандахтай уулзаж ярилцсаны дараа Монголын жүдогийн талаар илүү ихийг олж мэдэхээр төлөөлөгчид хөдөө нутаг руу гарлаа. Хэдэн цаг амаргүй зам туулан, хэдэн мянган эргэлт хийсний эцэст аян замын шагнал гэлтэй хөдөө талын үзэсгэлэнт байгаль дунд бид зорьсон газраа ирлээ. Энэ хөдөө нутагт монгол гэрийнхээ хаяанд хэсэг залуу жүдоч дасгал сургуулиа хийж байгаа ажээ. Хотын спорт төвөөс огт өөр энэ газар 30 шахам хүүхэд жүдогоор хичээллэн байх нь Нармандахын хэлсэн “Техник, уран гоё техник, урлаг” гэдгийг л чухам санагдуулна. Биднийг ийн очих үед Олон улсын жүдо бөхийн холбооны төлөөлөгч Николас Месснер холбооныхоо Монголд өгч буй хандивын нэг хэсэг болох жүдогийн өмсгөлийг тамирчин хүүхдүүдэд бэлэглэсэн юм.
Жүдо Монголд хэрхэн уусан нэвтрэв
Олон улсын жүдо бөхийн холбооны санаачлан Монголын жүдо бөхийн холбооны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй энэ спортыг хөгжүүлэх төлөвлөгөөний өөр нэг чухал хэсэг болох Мөрөн хотын жүдогийн клубт бид зочиллоо. Энд бас л амьдралын нөхцөл сайнгүй, зуны сайхан улирал ч тэрхүү үнэнийг нууж чадахааргүй байв. Нэгдүгээр сургуулийн хичээлийн нэг танхимыг бэлтгэлийн заал болгон ашиглаж буй энэ газарт дэвсгэр матрасыг нь гараар оёжээ. Өвөлдөө -40 хэм хүртэл хүйтэрдэг энэ газар Даваадорж дасгалжуулагч бүх цаг зав, эрч хүчээ энэ клубтээ зориулдаг нэгэн. Нүүр дүүрэн инээмсэглэл тодруулан ярих Даваадорж багш өдөр тутамдаа 60 хүүхэд, насанд хүрсэн 30 хүн дасгалжуулж байна. Түүний мөрөөдөл бол хэзээ нэг өдөр олимпын тэмцээнд шавиа дагуулан явах гэнэ.
Бидний долоо хоногийн үйл ажиллагаанаас хамгийн гайхалтай үе нь цаатныд зочилж, цаатан хүмүүстэй уулзсан явдал байлаа. Улсынхаа алс умардад оршин суух цаатны ертөнцөд 60 гаруй өрх айлын 400 гаруй хүн бусад хүн зон болоод мэдээллээс таслагдсан мэт алслагдмал амьдрах атлаа жүдогийн аваргуудынхаа тухай мэдэх нь гайхалтай. Ийм алс хол газар, урц майханд амьдарч байгаа эгэл ард хүртэл жүдогийн спортыг мэдэж байна гэдэг магадгүй Монголын жүдогийн амжилтын нэг нууц биз ээ. Нэгэн долоо хоногийн аялал Москвагийн жүдо бөхийн гранд сламын тэмцээний дүрсийг Хөвсгөл нуурын эрэг дээр телевизийн бяцхан дэлгэцээр үзсэнээр өндөрлөв. “Жүдо бөх ингэж л Монголын нийгэмд уусан нэвтэрч байна. Үүний ч тулд бид ажиллаж байна” хэмээн М.Бөхбат хэлсэн юм.
Монголын жүдо бөхийн холбооны нөр их хичээл зүтгэл, үндэсний баатар болтлоо өндөр амжилт үзүүлсэн жүдо бөхийн аваргууд, мөн бөхийн спортын арвин баялаг туршлага нь жүдогийн спортыг Монголд өндөр нэр хүндтэй, нөлөөтэй спорт болгож чаджээ. Олон улсын жүдо бөхийн холбооны дэмжлэг, төсөл хөтөлбөрүүдийн тусламжтайгаар ирэх сар, жилүүдэд энэ амжилтаа улам бататгах биз ээ. Энэ сарын эхээр Майамигийн гран при тэмцээний ялалтын тавцанд Монголын баг тамирчид зогссон нь дараа үеийн аваргууд аль хэдийнэ гарч ирснийг зарлалаа. Жүдо бөхийн хүүхдийн хөтөлбөр нь ирээдүйд хүүхэд багачуудыг жүдогийн спортод оруулж, энэ спортын үнэт чанарыг олж авахад нь ихээхэн хувь нэмэр оруулах биз ээ. Өнөөдөр Монголд жүдо бөхийн 120 клубт 18 мянган жүдоч энэхүү спортоор хичээллэж байна.
Николас Месснер
0 Сэтгэгдэл
2013.08.15
2013.08.15