Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Ширэнгэнд 40 жил амьдарсан орчин үеийн маугли, аав хүү хоёр

Энэ сарын 7-нд Вьетнамын төв нутгийн ширэнгэн ойд 40 жил амьдарч орчин үеийн маугли болсон аав хүү хоёрыг олсон байна. 82 настай Хо Ван Тэнх, түүний хүү 42 настай Хо Ван Лан хоёрыг ойролцоох тосгоны иргэд санамсаргүй олжээ. Хо Ван Тэнх Вьетнамын дайны үеэр тосгоныг нь америкчууд бөмбөгдөж, гэрийнхэн нь бүгд амь үрэгдэхэд нялх хүүхдээ аван зугтаж ширэнгэнд нуугдсан юмсанж. Тэгээд өнөө хүртэл орчин үеийн соёл иргэншлээс хол 40 жил амьдарчээ.


1.    Тэд тосгоноос 40 км-ийн зайд бүр ширэнгэн ойн гүнд модон дээр шувууны үүр маягийн овоохойд амьдардаг байж. 82 настай өвгөн бол явж ч чадахгүй их тамирдаж сульдсан тул дамнуургаар авч гаргасан байна.


2.    Тосгоныг бөмбөгдөж гэрийнхэн нь амь үрэгдэхэд Хо Ван Тхэн нэг ойтой хүүгээ аван ой руу зугтааж амь гарчээ.


3.    Тэгээд л тэндээ модон дээр зургаан метрийн өндөрт овоохой барин амьдарсан гэнэ.


4.    Энэ бүхий л хугацаанд тэр хоёр ширэнгийн амьдралдаа дасч,овоохойнхоо дэргэд жижигхэн газарт чихрийн нишинг тариалжээ. Овоохойдоо жижигхэн гал өрдөн, өөрсдийн хийсэн тамхи татдаг байсан бололтой.


5.    Бас өөрсдийн нь хийсэн хувцас. Өнгөрсөн цаг үеэс нь үлдэж хоцорсон зүйл гэвэл цэрэг өмд, хүүгийн нь өмсч байсан хүүхдийн жижигхэн улаан хүрэм байсан гэнэ. Бусад хувцас, хутга, сүх, нум сум зэргийг бол бүгдийг өөрсдөө хийжээ.


6.    Ингээд л 40 жилийн туршид тэр хоёр голдуу өвс ногоогоор хооллож байж. Хааяа бас ан хийдэг байсан гэнэ.


7.    Эцэг өвгөн бол нутгийн нэгэн аялгуугаар гайгүй яриад байдаг, харин хүү бол нэг ойтойдоо ширэнгэнд очсон болохоороо хэд гуравхан үг л мэддэг гэнэ.


8.      Орон нутгийн захиргаа тэдэнд юун түрүү эмнэлгийн тусламж үзүүлээд дараа нь  орчин үеийн амьдралд дасгах ажил хийх гэнэ.


9.      Хо Ван Три бол Тхэний хамгийн бага хүү, тэр бөмбөгдөлтийн үеэр төрсөн гэнэ. Аав ах хоёрыгоо тэр 20-иод жилийн өмнө олсон ч өнөөгийн амьдралд авчрах гэж нэг их хичээгээгүй юм байна. Хо Ван Тригийн үгээр бол тэр,  жил бүр тэдэн дээр очиж тос, давс аваачиж өгдөг байсан ч тэд нь авдаггүй байсан гэнэ. Тэр бас хувцас, сав суулга аваачиж өгсөн ч зэрлэгүүд түүнийг нь хэрэглээгүй юм байх. Өөр хүмүүстэй очвол тэр хоёр нь нуугдчихдаг байсан гэнэ. Одоо харин эцгийнх нь бие муудсан тул хүмүүс рүү ирэхийг арай гэж зөвшөөрчээ. Одоо тэр хоёр эмнэлгийн хяналтад байна.

0 Сэтгэгдэл
hol aztai l wm bn
aimir um aaaaaaa
aimir um aaaaaaa
ujas oor u ch geh ve deee
80 saya huntei ene jijighen orond yaj iim yum bdiin?
yu we
Хамгийн их уншсан