Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
“West Life”-ийн Шэйн Филан дампуурч, 18 сая фунтийн хөрөнгөө алджээ

Нэгэн үе дэлхий дахиныг шуугиулж байсан “West Life” хамтлагийн ахлагч Шэйн Филан дампуурч, 18 сая фунтээр үнэлэгдэх бүхий л хөрөнгөө алджээ. Тэрээр өөрийн хамгийн хайртай, өөрийн гараар босголцсон гэр бүлийнхээ байшинг, бүр хуримын бөгжөө хүртэл алдсан байна.
Шэйн хамтлагтаа дуулж байхаасаа л ахтайгаа хамтран компани байгуулж, Ирландад барилгын бизнест хөрөнгө оруулж эхэлжээ. 2000 оны эхээр эхэлсэн түүний бизнес эхэндээ бүтэмжтэй байж, асрах газар, 60 гаруй хаус барих гээд өндөр үнэтэй газар худалдан авсан байна. Газар авахын тулд тэрээр өөрөөсөө багагүй хөрөнгө гаргаж, мөн банкнаас зээл авчээ. Гэтэл 2008 онд дэлхийн эдийн засаг хямрах үеэр Ирландын банк санхүүгийн салбар ч донсолж, Шэйнийг зээлээ төлөхийг шаардсан байна. Гэтэл түүний худалдаж авсан газрынх нь үнэ навс унасны дээр үл хөдлөх хөрөнгө, байшин барилгуудын үнэ ч асар хямдхан болсон юм. Энэ санхүүгийн бэрхшээл “West Life” –ийг тарах үетэй бараг давхцаж, нэгэн үе Шэйнийн амьдрал тэсвэрлэшгүй хүнд болж иржээ. Гурван жаахан хүүхэдтэй. Гэтэл хамаг хөрөнгөө, бүр тэднийхээ хүн болсон гэрийг хүртэл зарахад хүрч. Эцэс төгсгөлгүй мэт олон өр төлбөр түүнд хэцүү байсан учир Шэйн дампуурлаа зарлаж, улмаар 500 фунтээс дээш үнэтэй бүх зүйлээ мэдүүлэх ёстой болсон байна. Өсвөр наснаасаа дурлаж хайрлан нэг гэр бүл болсон эхнэртэйгээ солилцсон хуримын бөгж нь 33 мянган долларын үнэтэй эд байсан учир энэ хомрогонд өртөж, гэрлэлтийн баталгаа болсон бөгжөө хүртэл хураалгажээ.

Ингээд дэлхийд цуутай хамтлагийн дуучин  10 гаруй жилийн турш дуулж, хөдөлмөрлөж цуглуулсан 18 сая фунтийн эд хөрөнгөнөөсөө банкиндаа 5500 фунт, халаасандаа ердөө 100 фунттэй л үлдэж хоцорсон байна. Энэ бүхэн түүнд маш хэцүү байсан ч эхнэр нь түүнийг дэмжиж, “Чамд мөнгө байхгүй ч хоолой чинь байгаа цагт бүх зүйл сайхан болно. Хүүхдүүд минь эрүүл саруул байна. Тэдний нэг нь өвдөж, үүнээс дор байдалд орсон бол яах вэ” хэмээн зоригжуулжээ.
Одоо Шэйн амьдралаасаа сургамж авч, түүнийгээ дуу болгон, шинэ уран бүтээл хийж байна. Хүнд хэцүү үеийг хамтдаа даван туулсан эхнэртээ зориулан олон сайхан дуу хийснээ “Миний бүх зүйл” нэртэй цомог болгон гаргахаар ажиллаж байгаа ажээ.



0 Сэтгэгдэл
Uneheer saihan ger bul bna. Uhaantai emegtei ooriin garaar oron geree bosgodog gesen surgaalt ugs sanaand orood irlee. Iin saihan zovlogch bgaa bolohoor amidral in omnohoosoo iluu sain bolno gej bodoj bna.
uhaantai zaluu shuu
Хамгийн их уншсан