Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Б.Бишгарав: ЯГ ТЭР МӨЧИД ЦЭЭЖИНД ГАЛ ДҮРЭЛЗЭЭД БАЙХ ШИГ САНАГДсан


Болгарын нийслэл Софи хотноо өнгөрсөн сарын 18-22-нд болж өнгөрсөн таеквондогийн залуучуудын 18 дахь удаагийн ДАШТ-д амжилттай оролцож алтан медаль хүртсэн Б.Бишгаравтай ярилцлаа. Хорьж болдоггүй хорин насандаа дэлхийн дээвэрт эх орныхоо далбааг мандуулж, эгшиглэнт сайхан төрийн дууллаа ертөнцийн чихэнд дуурсгасан залуу тамирчин маань спортын энэ төрлөөр ДАШТ-ний анхны алтан медалийг эх орондоо авчирсан билээ. Бидний яриа Сансар хорооллын нэгэн цэцэрлэгт хүрээлэнд өрнөсөн юм. Таеквондогийн таван төрлийн нэг болох Түлийн төрлөөр хичээллэдэг тэрээр “Чоно” клубын дасгалжуулагчаар ажилладаг залуухан багш ажээ.

-Хоёулаа тэмцээний талаар яриагаа эхэлье?
-Болгарын нийслэл Софи хотноо болсон 18 дахь удаагийн Таеквондогийн залуучуудын ДАШТ-д 19 хүний бүрэлдэхүүнтэй Монголын баг тамирчид амжилттай оролцоод ирлээ. Миний хувьд дэлхийн чансааны олон улсын чанартай тэмцээнд оролцож байгаа анхны тохиолдол байв. Таеквондо нь дотроо масаги буюу тулаан, түл буюу сүүдэр тулаан, хатуугийн, хоосон сүл болон онцгойгийн гэх таван төрөл байдаг. Би  түлийн төрлөөр зургаан жил хичээллэн уг төрлийнхөө нэг дангийн зэрэгт 29 орны тамирчидтай өрсөлдөн таван тулаан хийснээс тав ялж алтан медаль хүртсэн. Нийт 79 орны баг тамирчид оролцсон уг тэмцээнээс манайхан хоёр алт, зургаан мөнгө, гурван хүрэл медаль хүртэж багийн дүнгээр тавдугаар байрт шалгарлаа.

-Хэдэн оноос энэ спортоор хичээллэх болов?
-Анх 2004 онд Ховд аймгийн “Ховд” таеквондо клубт хичээллэж эхэлсэн.  Тэрнээс өмнө гудамжинд хөлбөмбөг тоглож дэггүйттэг байснаас өөрийг мэддэггүй байлаа. Нэг өдөр найзууд маань таеквондогын клубт элсэхийг санал болгоход нь нэг их сонирхоогүй хэр нь хамт очсон юм. Найзуудыгаа дагаад дасгалжуулагчид нь шалгуултал намайг “сунгалт сайтай эрүүл чийрэг биетэй хүүхэд байна” гээд шууд элсүүлсэн.  Тэгээд л гурван сар гаруй тэр клубт хичээллэсэн дээ. Удалгүй хотод ирж “Чоно” клубын тамирчин болсон. Тухайн үед би 16 настай байсан юм. Одоогоор тав орчим жил хичээллэж байна.

-Энэ спортыг хүмүүс анх суралцаж эхлэхдээ биеэ хамгаалж чаддаг болох гэж сонирхож эхэлсэн нь олон байдаг. Өөрийн тань хувьд?
-Би таеквондо гэж сайн мэдэхгүй байх үедээ клубт нь элсчихсэн юм. Ёстой л төөрч яваад төрөлдөө гэдгээр нэг л мэдэхэд хичээллээд эхэлчихсэн байсан даа. Одоо эргээд бодоход өнгөц гаргасан шийдвэр хэрнээ зөв байжээ. Багадаа үеийнхнээсээ нэлээн жижигхэн биетэй байсан болохоор ангийнхан маань өөр ангийн хүүхдүүдээс намайг дандаа хамгаалдаг байлаа. Хүүхдүүд л болсон хойно сахилгагүйтэж хоорондоо зодолдох тохиолдол их гардаг байсан. Нэг удаа хажуу ангийнхаа хүүхэдтэй зодолдоод дийлдсэнийхээ дараа ядаж биеэ хамгаалж чаддаг байх хэрэгтэй юм байна гэж бодох болсон. Тэгээд л таеквондогоороо маш идэвхитэй хичээлэж эхэлсэн юм. Гэхдээ одоо эргээд бодоход аливаа тулааны спорт гэдэг биеэ хамгаалж хүнтэй зодолдохдоо биш тухайн спортоор хүн болж хүмүүжихдээ байдаг юм байна гэдгийг ойлгосон доо.

-Таеквондогийн холбооноос тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулсан байх. Ямар шаардлага хангасан байх ёстой вэ?
-Мэдээж тэгэлгүй яах вэ. Хар бүс бүхий дангийн зэрэгтэй тамирчдыг оруулна гэж заасан. Дангийн зэрэг нь нэгээс дээш ахиж ес хүртэл үргэлжилдэг. Гэхдээ тэмцээнд 1-4 хүртэлх зэрэгтэй тамирчид л өрсөлдсөн. Түүнээс дээшхи нь олон улсын шүүгч гэгддэг болохоор оролцоогүй.

-Та дангийн хэдэн зэрэгтэй вэ?
-Би хар бүс, дангийн нэг зэрэгтэй. Хамгийн дээд тал нь хар бүс байдаг бол улаан, цэнхэр, ногоон, цагаан, шар гэсэн зургаан бүс бий.

-Аль ч спорт тухайн тамирчныг ямар нэг байдлаар хүмүүжүүлж, өөрчилдөг. Өөрийн тань хувьд?
-Хамгийн тэргүүнд ахмад настнаа хүндлэн, ёс суртахууны хүмүүжил сайжирдаг. Арга ч үгүй юм. Бид бэлтгэлээ хийхээр клубтээ ирэхдээ үүдэнд нь мэхийн ёслодог. Мөн багш, дасгалжуулагч болон дэвжээндээ дахин мөргөнө. Энэ мэтчилэн тогтмол хүндлэл үзүүлж харьцаад байхаар бусад хүмүүст ч гэсэн мөн адил ханддаг болчихдог юм билээ. Наад зах нь, байгаль орчноо цэвэр байлгах, биеэ зөв боловсон, цэвэрч авч яавах гээд л олон ч зүйлд эерэг нөлөө нь мэдрэгддэг. Миний хувьд энэ спортоос олж авсан хамгийн нандин эрхэм зүйл гэвэл тэсвэр хатуужил. Шантарч сэтгэлээр унах үе байдаг ч зорилго тэмүүллийнхээ төлөө шүд зуун тэсч гарах нь эргээд харахад бахдалтай санагддаг даа.

-Өөрийн чинь хичээллэдэг түл гэдэг төрлийг хүмүүс төдийлөн сайн мэдэхгүй байх?
-Тийм шүү. Хүмүүс таеквондо гэхээр л зодолддог гэж ойлгодог. Гэвч цаана нь маш их сэтгэлзүйгээс шалтгаалах өөрөө өөртэйгөө хийдэг тулаан байдаг юм. Миний хичээллэдэг төрөл нэг талаараа Хятадын хийн дасгалтай адил мэт боловч жинхэнэ спорт. Таеквондогийн үндсэн хөдөлгөөн, техник болон түүний алдаагүй гүйцэтгэл, тэнцвэр, уян хатан байдал гээд тулааны бүхий л спортын төрлийн элемэнтүүдийг өөртөө агуулдаг цогц урлаг юм. Энэ нь хувь хүн тамирчнаас маш их тулаан болоод сэтгэлзүйн эмх цэгц, дэг журам, тэсвэр хатуужлыг шаарддаг тийм л төрөл. Хоёр тамирчин дэвжээнд гарч тулааны техник элемэнтүүдийг хийж үзүүлдэг бөгөөд мэргэжлийн шүүгчид гүйцэтгэлээр нь үнэлж ялагчыг тодруулдаг. Олон улсын чанартай тэмцээнүүдээ шүүгчид нь нэг дасгал даалгавар өгдөг бол тамирчин өөрөө чөлөөт үзүүлбэр бэлтгэдэг. Товчхондоо гүйлт хөнгөн атлетикийн хаан гэдэг шиг түл бол таеквондогын хаан гэж болно.

-Олон улсын хэмжээнд эх орныхоо нэрийг өндөрт өргөж, алдрын индэрт алтан медаль зүүж, төрийн дууллаа сонсоод зогсож байх мөчид ямар сэтгэгдэл төрсөн бол.
-Өөрийн эрхгүй огшоод нэг л бахдалтай, сайхан санагддаг. Яг тэр мөчид цээжинд гал дүрэлзээд ч байх шиг санагдсан. Тэгж омогших, бахдах үед Монгол хүн болж төрсөндөө л их баярласан даа.

-Тамирчин хүнд хүрнэ гэсэн оргил байдаг. Нууц биш бол өөрийн тань хүрэхийг хүсдэг оргил?
-Өндөр өндөр оргилуудыг нэрлэж болох ч өөртөө хэт бардаж болохгүй байх. Одоохондоо би медалиа баталгаажуулж, хошой болгохын төлөө хүч үзнэ дээ.

-Сүүлийн асуултыг танд үлдээе?
-Намайг өдий зэрэгтэй өсгөж хүмүүжүүлж, хөлийг минь дөрөөнд гарыг минь ганзганд хүргэсэн хайрт аав ээж, гэр бүлийнхэндээ баярлалаа. Мөн хүндэт багш нартаа маш их баярласнаа илэрхийлье. Та бүхний хичээл зүтгэл, сургааль номлол, ур ухаан тань намайг өнөөдрийн амжилтанд хүргэсэн юм шүү.

5 Сэтгэгдэл
Миний анд мундаг хөдөлмөрч залуу шүү
Анхны хүндээ яагаад гавъяат өгч болдоггүй юм бол
Дүүдээ амжилт хүсье. Илүү их амжилтад хүрээрэй
Нутгийн нэр улсынхаа нэрийг сайнаар цуурайтуулж яваа аварга дүүдээ улам их амжилт ерөөе
Mundag hodolmorch shu, ulam ih amjilt husie
Ene chini minii duu shuu dee
ygaad ene zaluud gavyat ugj bolohgui gej...
Хамгийн их уншсан