Зан авир нь эвдэрч, оддын өвчин туссан хэмээн шүүмжлүүлж буй дуучин Жастин Биберт жүжигчин Марк Уолберг хэвлэлээр дамжуулан зөвлөгөө өгчээ. Кино урлагт хөл тавихаасаа өмнө хэрэг төвөгт орооцолдож, торны цаана хүртэл сууж үзсэн Марк Уолберг “Жастин шиг залуу байхад сахилгагүйтэх үе байдаг ч энэ бүхэн чинь цааш хэвээр үргэлжилвэл ажил амьдрал, карьерийг нь баллаж мэднэ” хэмээн сэтгэл нь зовниж байгаа учраас түүнд хандаж хэдэн үг хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ “Жастин, чи намайг сонсч байна уу. Битгий ийм муухай бай. Өмдөө тат. Ээж чинь бахархахаар сайн хүү бай л даа, бяцхан золиг минь” гэжээ. Гэхдээ Марк Жастины одоогийн нөхцөл байдал өөрийнх нь залуу нас шиг тэгтлээ алдаж эндсэн зүйл байхгүй хэмээн яриад гагцхүү үүнээс цааш ухамсартай байхгүй бол одоогийн өндөр амжилтад хүрсэн карьер нь богино настай байх болно шүү гэдгийг анхааруулжээ.