Жүжигчин Мэтт Дэмон гэр бүлийн хамт зүүн эргээс баруун эрэг рүү нүүхээр базааж байгаа гэнэ. Дөрвөн хүүхэдтэй жүжигчний гэр бүл одоо Нью-Йоркт амьдарч буй. Жүжигчин амьдрах орчноо өөрчлөхөөр Лос Анжелост одоогийн байраасаа огт өөр ардаа цэцэрлэгтэй, хүүхэд тоглох том талбайтай эдлэн авсан байна. Тийм ч учраас хүүхдүүд нь шинэ байшиндаа нүүж орохыг мах их хүсч хүлээж байгаа хэмээн ярьжээ.
Мэтт Дэмон бусад оддоос тэс өөрөөр, эгэл жирийн бүсгүйтэй гэрлэж, өнөр өтгөн гэр бүлтэй болсон юм. Тэрээр энэ тухайгаа “Би энгийн нэг бүсгүйд дурласан нь үнэхээр аз шүү. Хэрвээ өөр нэг жүжигчинд дурлачихаад хуримаа хийсэн бол бол амьдрал минь юу болж хувирах байсныг Брэд Питтийн амьдралыг хараад мэдрэх шиг болдог” хэмээн ярьж байсан удаатай.