Дуучин Рианна дэлхийг тойрсон аялан тоглолтоосоо хоёр сарын амралт авсан. Амралтынхаа ихэнх хугацааг Лондон, Холливудын шөнийн клубт олны танил од найзуудтайгаа шоудаж өнгөрүүлж буй тэрээр сүүлийн хэд хоногийг төрөлх Барбадостоо өнгөрүүлж байна. Тэрээр нутгийнхаа уламжлалт багт наадмын баярт оролцохоор ирсэн бөгөөд хоёр өдөр дараалан олон нийтийн багт наадам, цэнгүүнд оролцжээ. Ингэхдээ дуучин бүсгүй багт наадмын заншил ёсоор нэлээд ил задгай хувцасласан байв. Өчигдөр болсон баярын үеэр Рианна карнавалын уур амьсгалыг мэдрүүлсэн гоёл чимэглэл, өд сөд бүхий хувцас өмсч, гадаа гудамжинд олон нийттэй хамт бүжиглэж өдрийг өнгөрүүлжээ.
Рианна өвөөтэйгөө хамт баярт иржээ.
Түүний бие хамгаалагч баярын хөлтэй өдрүүдэд дуучныг хамгаалах гэж багагүй зүдэрч буй бололтой.