Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
М.Жорданы хүүхдийг төрүүлсэн гэж худал хэлсэн эмэгтэйг торгов


Алдарт сагсан бөмбөгч Майкл Жорданы хүүхдийг төрүүлсэн хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр худал мэдээлэл цацаж, түүнээс хүүхдийн тэтгэмжийн мөнгө авахыг оролдсон Памела Смит хэмээх эмэгтэйг шүүхээс 10 мянган ам.доллараар торгожээ. 1995 оны үед М.Жордантай дотно холбоотой байсан гэж мэдэгдэж буй Памела Смит 16 настай хүүгээ алдарт тамирчных гэж энэ оны эхээр хэвлэлээр зарлаад, түүнийг эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэж, хүүхдэдээ халамж анхаарал тавихыг шаардсан юм. Энэ явдлыг өнгөрсөн гуравдугаар сараас шүүхээс шалгаж эхэлсэн бөгөөд Памела Смит худал ярьсан нь тогтоогдсон тул М.Жорданд гарсан шүүхийн зардал 9704 ам.долларыг түүгээр төлүүлэхээр болжээ.

Памела Смитийн хүү  ч өөрийгөө Жорданы хүүхэд гэж итгэдэг, “Жордан бол миний аав” хэмээн ярьсан бичлэгээ интернэтээр цацаж байсан гэнэ. М.Жорданы хүүхдийг төрүүлсэн гэж гомдол зарга анх удаа гарч буй хэрэг биш. 1991 онд Карла Нафел хэмээх эмэгтэй мөн ингэж худал мэдэгдээд, эцэстээ ДНК-ийн шинжилгээгээр худал болох нь илэрсэн юм.

Өөрийгөө Жорданы хүүхэд гэж боддог Таж хүү

М.Жордан шинэхэн эхнэрийн хамт

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан